ОУХМ Э.Даваачимэг, Э.Гантуяа нарыг “Онц хилчин” тэмдгээр шагналаа

Дэлхийн аваргын чөлөөт, жүдо бөхийн тэмцээнд амжилт гаргасан хилчин тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ХХЕГ-т зохион байгуулагдлаа.

Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн хилийн 0208 дугаар тусгай салбар /”Хилчин” спорт хороо/-ны чөлөөт бөхийн тамирчин ОУХМ ахлах ахлагч Э.Даваачимэг, ОУХМ дэд ахлагч Э.Гантуяа нарыг “Онц хилчин” тэмдгээр, ОУХМ, дэд ахлагч М.Лхагвагэрэлийг “Хилчний алдар-III”, чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэслэгч Б.Батзоригийг “Хилчний алдар-I” тэмдгээр тус тус шагналаа.

Мөн Унгар улсын нийслэл Будапешт хотод зургадугаар сард зохиогдсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүг “Хилчний алдар-III” тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …