Спорт

May, 2021

  • 27 May

    ЗГ: Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг нэмлээ

    2016 ОНЫ 7 САРЫН 20 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг …

  • 27 May

    ЗГ:Олимп, Паралимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр …

  • 27 May

    МУГТ М.Уранцэцэгт Хөдөлмөрийн Баатар цол хүртээнэ

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2021.05.26/ зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, одон, медаль хүртээсэн билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн одон, медаль гардуулах ёслол энэ сарын …

  • 27 May

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээнд Монгол Улсын баг хэсгээ тэргүүлж байна

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээн Австри улсын Грац хотод өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг оролцож байна. Манай улсын эрэгтэй баг өчигдөр эхний тоглолтоо Польш улсын багтай хийж, 22:18 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө яллаа. Удаах тоглолтдоо Турк улсын багтай учраа таарч, 21:13 харьцаатайгаар илүүрхэв. Ингэснээр манай улсын эрэгтэй баг хоёр хожиж, нийт 43 оноо авснаар …

  • 26 May

    Боксын Азийн АШТ-ээс дөрвөн боксчин медалийн болзол хангалаа

    Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын 2021 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 21-31-ний өдрүүдэд зохиогдох  Азийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй эмэгтэй тус бүр 10 жинд аваргаа тодруулах бөгөөд нийт 17 орны 150 ширэн бээлийтэн Дубайд цугласан байна. “Токио-2020” зуны олимпийн наадмын өмнөх гол сорилго тэмцээнд  манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 5 тамирчин ур …

  • 25 May

    О.Бурмаа: Эгэл бус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулах болно

    Малчин айлын жирийн охин Монгол төдийгүй дэлхийд цуутай Эгэл ардын энхрий охин Энэ дэлхийд нэр нь цуутай Түүнийг Очирбатын Бурмаа гэдэг. 1982 онд Улаанбаатар хотод айлын 5 дахь хүүхэд болон төрсөн. Эрх зүйч, Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй тэрээр эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюунаа эх орныхоо төлөө зориулж цагдаагийн албанд тангараг өргөж, спортын дэвжээнд их амжилтыг гаргаж явна. Ойр тойрныхон, спортын …

  • 24 May

    Р.Гантөгс Токиогийн олимпийн Бамбарын буухианд оролцлоо

    Токиогийн олимпийн бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлж, Японы нийт 47 мужаар айлчлан долоодугаар сарын 23-нд албан ёсоор мандаж, олимпийн наадам дуустал гэрэлтэх болно.Тэгвэл энэ сарын 22-ны өдөр Тоттори мужийн Тоттори хотын олимпийн бамбарын буухианд монгол залуу Р.Гантөгс оролцсон байна. Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон …

  • 24 May

    Монголын чөлөөт бөхийн холбоо олимпийн багаа зарлалаа

    Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонголоо. Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Токио-2020 олимпийн …

  • 23 May

    Б.Буджаргал 16 км-ийн тэмцээнд тэргүүн байр эзэллээ

    АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр зохион байгуулагдсан “10 miles” буюу 16 километрийн гүйлтийн тэмцээнд Бямбаагийн Буджаргал 1 цаг 06 минут гүйж тэргүүн байр эзэллээ. Тэрбээр өмнө нь Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16-ны хооронд болсон зургаан өдөр зургаан шөнийн 144 цагийн тэмцээнд 767.7 км гүйж долоо дахь удаагаа аварга болж байсан юм.  займ или кредит zaymi-bistro.ru онлайн займы на …

  • 21 May

    О.Насанбурмаа: Цагдаа болох багын мөрөөдлөө биелүүлсэндээ үргэлж баярлаж явдаг

    Энэ оны долоодугаар сард Япон Улсад зохион байгуулагдах XXXII удаагийн олимпын наадамд оролцох тамирчид спортын эрхээ аваад байна. Монгол Улсаа төлөөлөн энэхүү олимпод оролцох эрхээ авсан Монгол Улсын гавьяат тамирчин, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын хэв журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаатай цахимаар цөөн хором ярилцлаа. Цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа нь Токио 2008, Истанбул 2011, Будапешт 2013, …

  • 20 May

    М.Уранцэцэг:Монголын цагдаагаа төлөөлж олимпийн их наадамд амжилттай оролцоод ирнэ

    Монгол Улсынхаа нэрийг дуудуулах олимпын эрхээ авсан МУГТ, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн ахмад М.Уранцэцэгтэй ярилцлаа. 2012-2021 оны хугацаанд Олимпын наадам /Olympic Games/-д 5, 7 дугаар байр, Дэлхийн аварга шалгаруулах /World Championships/ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /Continental Championships/, Оюутны Их наадам, Дэлхийн цомын тэмцээн /World Cup/, Мастерууд /Masters/ ангилал, Их дуулга /Grand Slam/, Гран …

  • 18 May

    Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

    Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх  асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр “Монгол Улс …

  • 18 May

    Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо өнөөдөр хуралдана

    Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа,  олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдана. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Ц.Шаравжамц, “Токио Олимп сан”-гийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг нарын олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны гишүүд, олимпын наадамд …

  • 18 May

    Р.Гантөгс “Токио -2020” олимпын бамбарын буухианд оролцоно

    Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа. Токиогийн олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. 2011 онд Фүкүшимад болсон газар хөдлөлт, цүнамигийн уршгаар олон хүн амь насаа алдсан. Токиогийн олимпын бамбар энэ мужаас гараагаа эхэлж байгаа нь Фүкүшима болон …

  • 17 May

    Б.Буджаргал зургаа хоногийн гүйлтэд долоо дахь удаагаа аварга боллоо

    АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16 ны хооронд 6 өдөр, 6 шөнийн 144 цагийн тэмцээн боллоо.Тус тэмцээнд Олон өдрийн гүйлтийн 6 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал 767.7 км гүйж ялалт байгууллаа. Тэрээр RAW VEGAN хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн байна. Ийнхүү тэрээр долоо дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж, Монгол Улсын …