“Рио-2016” олимпын алтан медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы жүдоч Ш.Оно “Токио-2020” олимпын эрэгтэйчүүдийн 73 кг-ын шувтаргын барилдаанд олимпын алт, хүрэл медальт, дэлхийн аварга, Гүржийн Л.Шавдатуашвилиг нэмэлт цагийн 5 минут 26 секундэд баруун тосгуулж хавиран, вазари авснаар түрүүлэв. Ийнхүү 29 настай тэрбээр олимпын хошой аварга арав дахь жүдоч болсон ба сүүлийн долоон жилд дараалсан ялалт нь 64-т хүрлээ. Хамгийн сүүлд Токиогийн “Их дуулга-2014”-т аваргын төлөө нутаг нэгт А.Хироюкид ялагдсан алдарт жүдоч маань нэг жил зургаан сарын хугацаанд тэмцээнд оролгүйгээр шууд олимпод зодогложээ. Ш.Оно нь 110 ялж, ердөө наймхан удаа ялагдаад буй.
Олимпын хошой аварга жүдочид:
1.Петер Зайзенбахер (Австри)-1984, 1988 (86 кг)
2.Хитоши Сайто (Япон)-1984, 1988 (+95 кг) 3.Вальдемар Легень (Польш)-1988 (78 кг), 1992 (86 кг) 4.Давид Дулье (Франц)-1996 (+95 кг), 2000 (+100 кг)
5.Рёоко Тани (Япон)-2000, 2004 (48 кг)
6.Аюми Танимото (Япон)-2004, 2008 (63 кг)
7.Масато Учишиба (Япон)-2004, 2008 (66кг)
8.Масаэ Уэно (Япон)-2004, 2008 (70 кг)
9.Тедди Ринер (Франц)-2012, 2016 (+100 кг)
10.Шёохэй Оно (Япон)-2016, 2020 (73 кг).