Өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны өдөр манай улсын 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. 08:00. Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шат эхэлж манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорино. Тус төрлийн медалийн тоглолт 10:00 цагаас эхэлнэ. UBS, SBN, VTV 10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жингийн эхний шатанд Б.Ганхайч зодоглоно. Тэрээр дэвжээний долоо дахь барилдааныг Пан …
Спорт
July, 2021
-
27 July
51 улс медаль хүртээд байна
Долдугаар сарын 26-ны байдлаар 51 улс “Токио-2020” олимпын наадмаас ямар нэг медаль хүртээд байгаа аж. Тус олимпод дүрвэгчдийн нэгдсэн багийг оруулбал 206 орны баг оролцож буй юм. Медалийн чанараар эхний аравт орж байгаа орнууд: 1.Япон-8 алт, 2 мөнгө, 3 хүрэл 2.АНУ-7 алт, 3 мөнгө, 4 хүрэл 3.БНХАУ-6 алт, 5 мөнгө, 7 хүрэл 4.ОХУ-4 алт, 5 мөнгө, 3 хүрэл 5.Их Британи-3 …
-
26 July
АНУ тэргүүлсээр
Worldometers.info сайт “Дэлхий даяар коррнавирусийн халдварын батлагдсан тохиолдол 194,835,316-д хүрлээ” гэж мэдээлэв. Батлагдсан тохиолдлын тоогоор АНУ манлайлсан хэвээр бөгөөд 35,199,465 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Харин Энэтхэг 31,411,262, Бразил 19,688,663 тохиолдлоор удаалж байна. Мөн 176,779,229 хүн эдгэж, 4,175,129 хүн хорвоог орхиод байгаа юм. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online займ или кредит zaymi-bistro.ru …
-
26 July
Ш.Оно олимпын хошой аварга арав дахь жүдоч болов
“Рио-2016” олимпын алтан медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы жүдоч Ш.Оно “Токио-2020” олимпын эрэгтэйчүүдийн 73 кг-ын шувтаргын барилдаанд олимпын алт, хүрэл медальт, дэлхийн аварга, Гүржийн Л.Шавдатуашвилиг нэмэлт цагийн 5 минут 26 секундэд баруун тосгуулж хавиран, вазари авснаар түрүүлэв. Ийнхүү 29 настай тэрбээр олимпын хошой аварга арав дахь жүдоч болсон ба сүүлийн долоон жилд дараалсан ялалт нь 64-т хүрлээ. Хамгийн сүүлд …
-
26 July
Ц.Цогтбаатар:Тэнгэрт байгаа аавдаа, саяхан төрсөн хүүдээ, хайртай ханьдаа,намайг төрүүлж өсгөсөн ээждээ, багшдаа баярлалаа
Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, Олон Улсын Хэмжээний Мастер Цэнд-Очирын Цогтбаатар медалиа авсны дараа Токио хотноо ажиллаж буй спортын сэтгүүлчдэд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. …
-
26 July
Жүдо:Ц.Цогтбаатар “Токио-2020” олимпын наадмаас ХҮРЭЛ медаль хүртлээ
Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. Таван жилийн өмнө Рио-2016 олимпод ялагдаад уйлж суусан Ц.Цогтбаатар хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов. Монголын жүдочид олимпын наадмаас 10 дахь медалиа хүртэж, …
-
26 July
3х3 сагсны охид Францын багт хожигдлоо
3х3 сагсны эмэгтэй шигшээ баг Европ тивийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Францын эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. Францчууд өчигдөр энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хүчтэй байгаагаа харуулсан. Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдсөөр 22:18-аар хожигдлоо. Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан …
-
26 July
ЖҮДО: Ц.Цогтбаатар Японы Оно Шёохэйд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Олимпын наадмын 73 кг-д зодоглож буй манай жүдоч Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы домогт бөх, олимп, дэлхийн аварга Шохэй Онод нэмэлт цагт вазаригаар дийлдлээ. Оно түүнтэй барилдах хүртлээ долоон жилийн турш ялагдал гээчийг мэдрээгүй, нийт 62 дараалж ялаад байв. Цогтоо түүнтэй айж бэргэлгүй сайхан барилдаж, үндсэн цагаа дуусгасан. Улмаар нэмэлт цагт тэрбээр тэвэрч шидэх мэхийн оролдлого хийхэд Оно мэдэрч, ардуур нь …
-
26 July
Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөө олимпын аварга Ш.Онотой барилдана
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзэж буй ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөө “Рио-2016” олимпын алтан медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы Ш.Онотой барилдана. Тэд анх таарч буй нь энэ аж. Хоёр дахь олимпдоо зодоглож байгаа 25 настай Ц.Цогтбаатар эхлээд хийлж, дараагийн хоёр тойрогтоо Гвинейн М.Самба, Монакогийн Б.Седрик нарыг иппон буулгаад, өмнө нь хоёр ялж, нэг ялагдсан …
-
26 July
“Токио-2020”:Далайн шуурганы улмаас байт харвааны тэмцээн хойшиллоо
Япон улс, тэр дундаа Токио хотыг маргааш орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхаарууллаа. Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна. Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм. Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас …
-
26 July
Жүдо:Ц.Цогтбаатар хагас шигшээд шалгарлаа
Өнөөдөр Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна. Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан. Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гжакова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг ялсан. Ц.Цогтбаатар Гжаоватай өмнө нь 3 …
-
26 July
Жүдо:Ц.Цогтбаатар шилдэг наймд үлдлээ
Манай жүдоч Ц.Цогтбаатар Монакогийн Седрик Бессиг цэвэр ялж, шөвгийн наймд үлдээд байна. Тэрбээр өрсөлдөгчөө этэх мэхээр тэнцвэр алдуулж, үргэлжлүүлэн дайрч унагаад вазари авсан. Дараа нь хөмрөх мэхээр хоёр дахь вазаригаа авснаар барилдааныг хугацаанаас нь өмнө дуусгасан юм. Одоо манай бөх Косовогийн бөх, Европ тивийн аварга Акил Гжаковатай хагас шигшээд үлдэхийн төлөө барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Ц.Цогтбаатар …
-
26 July
ФОТО:МУГД Л.Ундралбатын толгойн гоёл гаднынхны анхаарлыг ихэд татаж байна
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч үнэ хүрэх толгой гэдгийг бүгд мэднэ. Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсч, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно. Тэгвэл “Токио-2020” олимпын наадмын үеэр наадмын гоёлоо “өмссөн” Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын толгойн зургийг авах, түүнээс нэрийг нь …
-
26 July
Жүдо:Ц.Цогтбаатар шилдэг 16-д шалгарлаа
Жүдо бөхийн 73 кг-д барилдаж буй Монголын бөх Ц.Цогтбаатар Гвинейн М.Бахыг цэвэр ялж, шилдэг 16-д шалгарлаа. Барилдаан эхлээд минут гаруй өнгөрч байхад манай бөх этэх мэхээр вазари авч, үргэлжлүүлэн даралтад оруулж иппоноор ялсан юм. Одоо тэрбээр Монакогийн Сидрик Бесситэй наймд үлдэхийн төлөө барилдах болно. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online online кредит …
-
26 July
Жүдо:Д.Сумъяа хасагдлаа
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д зогдоглосон Д.Сумъяа олимпын татами дээрх эхний барилдаандаа Словенийн бөх К.Кайзерт ялагдлаа. Тивийн аваргын мөнгөн медальтай К.Кайзер барилдаан дөнгөж эхлэнгүүт гэнэдүүлсэн тохох мэхээр вазари үнэлгээ салгасан нь энэ тулааны хувь заяаг шийдэв. Сумъяа үүнээс хойш зогсолтгүй довтолж, санаачилгыг гартаа авч барилдсан ч үнэлгээ салгаж чадсангүй. Шүүгч өрсөлдөгч бөхийг идэвхгүй барилдаж, хэт хамгаалсан шалтгаанаар хоёр удаа торгосон. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл