Узбекстан улсын нийслэл Ташкент хотод эхэлсэн олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны 3 дахь тэмцээн болох “Ташкентын гранд слам” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртэж, олимпийн эрхийн 1000 оноо авлаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Энэтхэгийн Шушила Деви Ликмабамыг 2:28 минутад цэвэр ялж, улмаар зооны аваргын төлөө Италийн Франческа Миланийг нэмэлт цагт …
Спорт
March, 2021
-
3 March
“Хэлтгий заяа” кинонд тоглосон Ш.Долгор “Алтан гадас” одон хүртлээ
Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Долгор өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнуулав. Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Долгорын Биеийн тамир, спортын салбарт, спортын эрдэм шинжилгээ, судалгааны үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтан гадас” одон хүртээлээ. Шагналыг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц гардуулав. …
February, 2021
-
21 February
Чөлөөт бөхийн тамирчид олимпын эрхийн хоёр тэмцээнд оролцоно
“Токио-2020” зуны олимпын наадамд чөлөөт бөхийн төрөлд одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна. Улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх авчээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээний олимпын жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпын эрх олгоно. Энэхүү тэмцээнийг …
-
21 February
Их долоо “Токио-2020” олимпын наадмыг дэмжихээ илэрхийлэв
“Токио-2020” олимпын наадмыг аюулгүй, баталгаатай замаар энэ зун зохион байгуулж, даян дэлхийд Ковид-19 цар тахлыг даван туулсан хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдгийг илтгэн харуулахын төлөө Япон улсын хүчин зүтгэлийг Их долоо (G7)-гийн удирдагчид дэмжиж буйгаа илэрхийлснийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах талархан хүлээж авлаа. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “ОУОХ-ны хамт олон бид итгэл найдвар, урам зориг хайрласан энэхүү мэдэгдэлд нэн талархалтай хандаж байна.“Токио-2020” Зохион байгуулах хороо, Японы …
-
20 February
Сайд Моллай мөнгөн медаль хүртлээ
“Тель Авив-2021” Гранд Слам тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайд Моллай -81 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, дэлхийн чансааны 700 оноо авч дансаа 3000 ам.доллароор ахиуллаа. Тэрбээр аваргын төлөө 2020 оны Парисын Их дуулга, 2019 оны Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевт ялагдлаа. С.Моллай болон Монгол Улсын шигшээ багийн дараагийн тэмцээн …
-
20 February
ОХУ-ын тамирчид Үндэсний олимпийн хорооныхоо далбаан дор “Токио-2020”- д оролцоно
“Токио-2020” олимпийн наадамд оролцох ОХУ-ын баг тамирчид Үндэсний олимпийн хорооныхоо далбаан дор оролцохоор боллоо. Учир нь Швейцарийн Лозанн хотод төвтэй Олон улсын спорт арбитрийн шүүх (CAS)-ээс ОХУ-ын баг тамирчдыг “Токио-2020” Зуны XXXIII олимпийн наадам, “Бээжин-2022” өвлийн XXIV олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан. Гэхдээ допингийн асуудалд холбогдоогүй тамирчдыг ОУОХ-ны далбаан доор хатуу хяналтын дагуу зун, өвлийн олимпод оролцуулахаар болоод байсан …
-
19 February
“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр Сейко Хашимото томилогдлоо
“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр Япон улсын Олимпийн сайд, “Альбервилль-1992” олимпийн тэшүүрийн хүрэл медальт, 56 настай хатагтай Сейко Хашимото томилогдлоо. Тэрбээр Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзан, Зохион байгуулах хорооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авч, Японы Засгийн газрын гишүүний албаа хүлээлгэн өгсөн байна. С.Хашимото нь Олимпийн сайдын албыг хаших үедээ “Токио-2020” олимп, паралимпийн наадам, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендерийн …
-
19 February
“Токио-2020”олимпийн эрх олгох боксын тэмцээнийг цуцлах асуудлыг ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор танилцуулна
“Токио-2020” Олимпийн эрх олгох боксын тэмцээн нь 2021 оны 6 дугаар сард Франц улсын Парис хотноо товлосон боловч тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрх олгох сүүлчийн тэмцээн болон Олимпийн наадмын хооронд доод тал нь 30-45 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийх боломжийг тамирчдад олгох, тухайн улсын Засгийн газрын бодлогын дагуу “Ковид-19” карантины хугацаа, олон улсын аяллын хориг зэргийг харгалзан үзэж, ОУОХ-ны …
-
13 February
Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгчээр Т.Энхцэцэг тодорлоо
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа. Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо. Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна. “Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор …
-
10 February
Монгол, Канадын цагдаа жүдочид хамтран ажиллана
Канад улсад суугаа Монголын Элчин сайдын яам нэгдүгээр сарын 27-ны өдөр Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, Жүдо-Эрдэм клубын захирал Ж.Энхсайхан болон Канадын Цагдаа-Жүдог үүсгэн байгуулагч, сургагч багш нар болох цагдаагийн ахлагч Тоби Хинтон, Ал Арсенол, Ванкувэр хотын Цагдаагийн газрын цагдаа-жүдогийн ахлах сургагч Брайн Шиппер, цагдаагийн ахлагч Марк Штайнкамп, Полис-Жүдогийн дэд ерөнхийлөгч Рэй …
-
8 February
Спортын салбарт хоёр гавьяат дасгалжуулагч мэндэллээ
Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч Машбатын Бөхбат, 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал Сүхбаатарын Тулга нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар шагнагдлаа. М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпийн зэрэглэлийн шүүгч юм. Тэрбээр “Рио-2016” олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тулааний …
January, 2021
-
23 January
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ тоглолт эхэллээ
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр /2021.01.23/ эхэллээ. Коронавируст халдварын цар тахлын улмаас Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг анх удаа онлайнаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэдгийг Монголын шатрын холбооноос …
-
23 January
Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна
“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн, олимп-дэлхийн аварга жүдоч, домогт Ясүхиро Ямашита бүх Үндэсний Олимпийн Хороодод албан захидал илгээсэн байна. Уг захидалд “Цар тахлын амаргүй цаг үед үүний эсрэг тэмцэж буй даян дэлхийн олимпийн андууддаа талархаж буйгаа илэрхийлье. Энэ сарын долооны өдөр Японд …
-
15 January
“Сань-яа -2021” Азийн элсний наадам дахин хойшиллоо
Кувейт улсад байрлах Азийн Олимпийн Зөвлөл БНХАУ-ын Сань-Яа хотноо зохион байгуулагдах Азийн элсний спортын 6 дугаар наадмыг хойшлуулах шийвэр гаргалаа. Энэхүү наадам нь Сань-Яа хотод 4 дүгээр сарын 2-10-нд болох байсан ч Азийн олимпийн зөвлөл нь цар тахлын байдлаас үүдэн , дахин хойшлуулах шийдвэр дэвшүүлснийг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрсөн байна. Анх тус наадам нь 2020 оны 11-р сарын …
-
14 January
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг онлайнаар зохион байгуулна
Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл