Монголын жүдо бөхийн холбоо өнгөрсөн баасан гаригт хуралдаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр олонхийн саналаар томилсон байна. Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон З.Энхболд 2020 онд Япон Улсын Токио хотод зохиогдох зуны олимпын наадамд Монголын жүдо бөхийн шигшээ багийг ахалж оролцох юм. Өмнө нь Монголын Жүдогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, …
Спорт
January, 2019
-
14 January
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр(2019.01.13) “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Гомбожав, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж …
-
12 January
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болно
Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор “МОНГОЛЫН МИСТЕР 2019” улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран өнөөдөр Корпорэйт Конвеншн төвд (Corporate Convention centre) зохион байгуулна. Энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 …
-
9 January
Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Спортын ордонд болж байна. Долоо дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. юм. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -90 кг жинд барилдсан МУГТ Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргалд цаг дуусахаас …
-
8 January
Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Спортын ордонд болж байна. Долоо дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. юм. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /2019.01.07/ эрэгтэйчүүдийн 66 кг жинд барилдсан Д.Төмөрхүлэг залуу жүдоч н.Шинэбаяртай есөн минут барилдан торгуулиар ялж хүрэл медаль хүртжээ.
-
7 January
Хацү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарын бөхчүүд барилдана
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё эн сарын 13-ны өдөр Токио хотод эхэлнэ. Хацү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэносато нарын аваргууд барилдана. Дээрх аваргуудын хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн билээ. Мөн озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтнууд бий. Дээд зиндаанд аваргуудаас гадна Ичиножёо А.Ичинноров, Чёошёома …
-
7 January
Шатар сонирхогчдын 2019 оны Улсын аваргууд тодорлоо
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр /2019.01.06/ аваргуудаа шалгарууллаа. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ, шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатар сонирхогч оролцсоноос 100 гаруй шатарчид өнөөдөр улсын аваргын төлөө оюун ухаанаа …
-
5 January
Шатар сонирхогчдын УАШ тэмцээний шигшээ тоглолт эхэллээ
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр 2019.01.05 Төрийн ордонд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээн энэ жил 7 дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, …
-
4 January
Б.Буджаргал АНУ-д болсон гүйлтийн тэмцээнд түрүүллээ
АНУ-ын Аризона мужийн Финикс хотод өнөөдөр хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафон болж өндөрлөлөө. Энэхүү марафонд 30 орны 300 гаруй тамирчид оролцсоноос Монголын оролцогч Б.Буджаргал түрүүллээ.Тэрбээр зургаан өдрийн гүйлтэд 485 milles буюу 787 км гүйж, тэргүүн байр эзэлсэн байна. Тамирчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан оролцогчоор Б.Буджаргал тодорлоо.Тус …
-
4 January
ОУИМ Д.Эрдэнэбилэг дэлхийд чансаагаараа 65 дугаарт эрэмбэлэгджээ
Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор 2018 оны сүүлийн улиралд нийт тамирчдаа манлайлж, дэлхийд 65-д эрэмбэлэгджээ. Дэлхийн даамын холбооны чансаа шинэ оны анхны өдөр гарсан бөгөөд уг рейтингээр манай 31 тамирчин шинээр ДДХМ/FMJD/-ын ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсоор нэрээ данслуулсан байна. Тухайлбал, өнгөрсөн 12 дугаар сарын 1-2-нд болсон блиц, рапид тоглолтын УАШТ-ий дүнг харгалзаж олон улсын чансааг боджээ. Д.Эрдэнэбилэг …
-
2 January
Н.Төгсцогт дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдана
Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж яваа Н.Төгсцогт дэлхийн аварга цолны төлөө тулалдахаар болсон байна.Тэрбээр энэ сарын 26-ний өдөр Доминкан улсын боксчин К.Марреротой тулалдах бөгөөд ялсан нь IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аваргын бүсийг эзэмшихээр болжээ. Энэ талаар IBO (International Boxing Organization) холбоо мэдээллээ. Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж нэг ч ялагдаагүй юм. Түүний хувьд карьерынхаа хамгийн чухал тулааныг энэ …
December, 2018
-
31 December
Улсын харцага О. Хангай Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн боллоо
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай долоо таван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар …
-
29 December
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан болно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2018.12.29/ “Буянт-Ухаа” спортын ордонд болох аж. Тус барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 128 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
-
28 December
Г.Угалзцэцэг:Спортын нэр хүндийг өндөрт өргөн хичээн зүтгэх болно
Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн зарлигаар өнөөдөр/2018.12.28/ Дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчин Г.Угалзцэцэг Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ. Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг“Дөрвөн удаа дэлхийн аварга болоод энэ шагналыг авах үнэхээр нэр хүндийн хэрэг байлаа. Дахин дахин аварга болохыг хичээх болно.Бодибилдинг фитнэсийг сонирхон хичээллэгч гээд хүн бүхний өмнө спортын нэр хүндийг өндөрт …
-
27 December
Г.Угалзцэцэгт гавьяат тамирчин цол хүртээнэ
Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчдын нэг, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгох шийдвэр гаргажээ. Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа билээ. Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 14-16-нд Тайландын Чианг Май хотод зохиогдсон WBPF холбооны 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл