Жудо бөхийн Залуучуудын багийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Жудо бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 01-03-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдсан юм.

Тус тэмцээнд  34 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдснөөс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник- спорт хорооны орлогч дарга Ө.Рагчаадоржоор ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэд боллоо.

Мөн тэмцээний 81 кг жинд  спорт хорооны тамирчин Б.Ганшагай, 90 кг жинд Э.Үнэнхүү, -100 кг жинд Э.Мөнхбаясгалан нар тус тус аваргын алтан медалийг хүртлээ.

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …