Спорт

February, 2019

  • 23 February

    Их дуулга: Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ

    Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод болж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо. Эрчүүдээс Ё.Басхүү /66 кг/ хүрэл медаль хүртэж медалийн тавцанд зогссон бол эмэгтэйчүүдээс Л.Сосорбарам  мөнгө, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ. 57 …

  • 22 February

    Монголын баг 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний B, С хэсэгт багтжээ 

    3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 18-23-ны өдрүүдэд Нидерланд улсын Амстердам хотод болох билээ. FIBA 3×3 World Cup-2019 тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөх бөгөөд сугалаа гарлаа. Эрэгтэй баг ОХУ, Укриан, Эстони болон урьдчилсан шатнаас эрхээ авах багтай “В” хэсэгт багтжээ. Азийн орнуудаас БНСУ “А” хэсэгт багтсан бол БНХАУ, Катар “С”, Япон “D” хэсэгт багтсан …

  • 21 February

    Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нар Германы “Их дуулга”-д өрсөлдөнө

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно.  “Их дуулга”-д 97 орны 683 жүдоч өрсөлдөхөөс Монгол улсын эрэгтэй арав, эмэгтэй есөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Энэ удаагийн багт олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нарын тамирчид өрсөлдөхөөр болсон байна. Тодруулбал, 66 кг-д Д.Төмөрхүлэг, …

  • 21 February

    ОУХМ М.Нандинцэцэгийн багш Л.Энхбаатар “Олимпийн алдар” одон хүртлээ 

    МҮОХ–ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол улсын 11 удаагийн аварга, ОУХМ М.Нандинцэцэгийн багш, дасгалжуулагч спортын мастер Л.Энхбаатарыг хүлээн авч уулзан, Олимпийн алдар одон хүртээлээ.  М.Нандинцэцэг нь 14 наснаасаа Л.Энхбаатар багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийж, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн анхны медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон билээ. …

  • 21 February

    П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

    Дэлхийн бөхийн  холбооноос чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасах шийдвэр гаргажээ. Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга П.Орхоноос хоритой бодис илэрсэн билээ. Улмаар түүний “Жакарта-2018” Азийн наадмаас хүртсэн алтан медалийг хураасан юм. Тэгвэл Дэлхийн бөхийн  холбоо (UWW)-ноос албан ёсны шийдвэр гаргаж, түүний барилдах эрхийг 2022 оны …

  • 21 February

    Монголын пара буудлагын тамирчид “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

    Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод пара буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж байна.Энэ сарын 14-д эхэлсэн “Дэлхийн цом”-д Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр явагдсан эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар хувийн төрлөөс гадна Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт холимог багийн төрлөөр мөнгөн медаль хүртжээ. Монголын пара буудлагын тамирчид анх …

  • 19 February

    ОУХМ Н.Хэрлэн мөсөнд авиралтын дэлхийн цомын АШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо

    Олон Улсын Уулчдын Холбоо/UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI тэмцээн АНУ-ын Колорадо муж, Денвер хотод  2 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд зохиогдоно. Уг тэмцээнд оролцохоор Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Говь-Алтай аймаг, Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “СУТАЙН БОР” клубын тамирчин, Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын хошой аварга, ОУХМ …

  • 15 February

    Улаанбаатар хотын цанын аврага шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна. Тус наадмын хүрээнд Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно. Тэмцээн уулын цанын слалом буюу туг сүлжих төрлөөр мэргэжлийн эрэгтэй, сонирхогчдын эрэгтэй, сонирхогчдын эмэгтэй ангиллаар явагдана. Өвлийн …

  • 14 February

    “Улаанбаатарын өвлийн наадам” энэ амралтын өдрүүдэд “Скай Резорт”-д болно

    Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар …

  • 13 February

    “King Tug” Н.Төгсцогтын өрсөлдөгч тодорчээ

    Мэргэжлийн боксын рингэнд 11 дэх тулаанаа хийж, ялалт байгуулан IBO байгуулан дэлхийн аварга болсон Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч тодорчээ.Тэгвэл түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Гери Рассель ажээ. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, “King Tug”Н.Төгсцогтын  өрсөлдөгчөөр тодроод буй Рассель 30 настай бөгөөд мэргэжлийн дэвжээнд 30 удаа тоглосноос 17-г нь хүнд цохилтоор ялсан байна. WBC холбооны аваргын бүсийн төлөө өрсөлдөх тэдний …

  • 12 February

    “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно

    Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн …

  • 12 February

    Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлэв

    Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 240 кг-ыг өргөсөн амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. “Рио 2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2019 оны анхны тэмцээнийг …

  • 12 February

    “Hakuho cup-2019” тэмцээнд Хөвсгөл аймгийн сурагч Б.Баднайнямбуу түрүүлжээ

    Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 в ангийн сурагч Б.Баднайнямбуу  Япон улсын Токио хотод болсон “Hakuho cup-2019” тэмцээнд 10 насны ангилалд барилдаж түрүүлжээ. Тус тэмцээн энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдаж 8 орны 1200 гаруй хүүхдүүд оролцсон бөгөөд Монголоос 10 хүүхэд оролцож багаараа гуравт шалгарсан байна. Б.Баднайнямбуу нь өнгөрсөн оны 11 сард Улаанбаатар хотод болсон “Hakuho cup–2018” сумо бөхийн өсвөр үеийн …

  • 11 February

    “Сахалин – 2019” наадамд Монголын 13 тамирчин оролцож байна

    ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинск хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадамд Монгол Улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцож байна. Тэмцээний талаарх багц мэдээллийг хүргэж байна. 2019.02.08 Хоёрдугаар сарын 8-нд Южно-Сахалинск хотын төв талбайд Монголын багийн туг өргөх ёслол болж Монголын баг тамирчид болон Монгол Улсын Зам, …

  • 5 February

    Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

    ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгийн даваанаас эхлэн үзэж сонирхов. Бөхийн барилдааны эхэнд Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Өлзий хутгийн хурын буулгагч их сан”, “Дөрвөн уулын сан”, “Хийморийн …