МУГТ Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртэв

Олон улсын самбо бөхийн холбооноос зохион байгуулдаг  А.Харлампиевийн нэрэмжит “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцож өнөөдрийн байдлаар  нэг алт,  нэг мөнгө,  хоёр хүрэл медаль хүртээд байна.

Тухайлбал, Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хүч үзсэн Ц.Батцэцэг аваргын алтан медаль хүртлээ. Түүний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс хойш олон улсын хоёр тэмцээнд орж аваргын алтан медаль хүртээд байна. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ.

Харин эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Н.Хадбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Европын хошой аварга ОХУ-ын Куржевт ялагджээ.

90 кг-ын жинд Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд өмнө нь самбо бөхийн ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан юм.

Санал болгох мэдээ

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг нөхөрсөг тоглолтод оролцоно

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нэг жил гаруй хугацааны дараа олон улсын албан ёсны …