Арабын нэгдсэн Эмират улсын Абу даби хотод Тусгай олимпийн зуны XV наадам болж байна. 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна. Өчигдөр болсон жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Э.Билгүүн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр багийнхаа ес дэх медалыг авчирлаа. Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Э.Билгүүн одоо …
Спорт
March, 2019
-
19 March
“Налайх лиг-2019” бүх оддын тоглолтод 410 гаруй тамирчид оролцов
Налайх дүүргийн Спортын нэгдсэн холбооноос “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийтдээ 410 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтын …
-
19 March
Тусгай олимпын наадмаас анх удаа усан сэлэлтээр Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ
АНЭУ-ын Абу Даби хотноо тусгай олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2019.03.18/ усан сэлэлтийн 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Элбэрэлт алтан медалийг хүртлээ. Б.Элбэрэлт ийнхүү Монгол Улсаас Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа бөгөөд 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж аваргын алтан …
-
18 March
Х.Балжинням бөөрөнцөг шидэлтээр хүрэл медаль хүртлээ
АНЭУ-ын Абу даби хотноо болж буй Тусгай олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчид амжилттай оролцож байгаа. Олимпийн наадамд бөөрөнцөг шидэлтийн төрлөөр оролцсон Х.Балжинням хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм. Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож байгаа долоон тамирчин байгаа аж. Тэдний нэг нь 23 настай, Х.Балжинням. …
-
18 March
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд “Дэлхийн цом”-д зургадугаар байрт шалгарчээ
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүэд /2019.03.16-17/ ОХУ-ын Якутад амжилттай зохион байгуулагдсан. 2019 оны “Дэлхийн цом”-ын “А” хэсэгт ОХУ, Япон, Турк, Куба, “В” хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын багууд багтсан. Эдгээр багууд 2018 онд Унгарт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д эхний найман байрт орсон амжилтаараа өрсөлдсөн юм. Тэмцээний дүн өчигдөр гарч ОХУ-ын баг түрүүлж, Иран, АНУ-ын баг мөнгө, …
-
16 March
Жүдогийн дасгалжуулагч Ш.Чинсанаа ОУОХ-ны тэтгэлэгт хамрагдана
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо бөхийн дасгалжуулагч Ш.Чинсанаа хамрагдах боллоо. Унгар улсын Будапешт хотын Биеийн тамир, боловсролын их сургууль дээр зохион байгуулагдах энэхүү “Олон улсын дасгалжуулагчийн сургалт” нь гуравдугаар сарын 18-наас зургадугаар сарын 07-ны өдрүүдэд болно. Өмнө нь манай улсаас туялзуур сэлэмний дасгалжуулагч Д.Ганбаатар, хөлбөмбөгийн дасгалжуулагч З.Баттулга нар эл хөтөлбөрт амжилттай хамрагдаж байсан …
-
15 March
“Grand Slam-Ekaterinburg-2019”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнөөдөр ОХУ-ын Екатринбург хотод эхэлнэ. Уг тэмцээнд 47 орны 358 жүдоч /эрэгтэй 206, эмэгтэй 152/ оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Монголын 20 жүдоч багтжээ. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Чансаа өндөр Екатринбургийн “Их дуулга” ням гаригт өндөрлөнө. МОНГОЛЫН …
-
15 March
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд дэлхийн цомын АШТ маргааш эхэлнэ
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн маргааш ОХУ-ын Якутск хотын “Триумф” спортын ордонд эхэлнэ. Манай шигшээ баг АНУ, Иран, Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Зохион байгуулагч орон ОХУ, эрх чөлөөний арлын Кубын шигшээ багтай Дэлхийн цомын АШТ-ийг нээнэ. Харин Монголын шигшээ баг эхний барилдаанаа бөхийн орон Ираны шигшээ багтай халз барилдахаар оноолт таарчээ. Дэлхийн …
-
15 March
Оюутны волейболын 2019 оны аварга багууд тодорлоо
Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2019 оны волейболын тэмцээн 3 дугаар сарын 9-14 нд МУИС болон ШУТИС-ийн зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 12 багийн 350 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан бөгөөд, Монголын волейболын холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан явууллаа. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах …
-
13 March
Цэрэг, спортын “ДӨЛ” тэмцээнд 103 дугаар сургуулийн баг шалгарлаа
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн боллоо. Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн сурагчдын 4 баг өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорьлоо. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, …
-
13 March
Г.Энэрэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотод болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 71 кг-д өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр 105 кг өргөж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин боллоо. Өсвөр үеийн ДАШТ-ээс түлхэлттэй өргөлтөөр хүрэл медаль хүртсэн, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Энэрэл Баянгол дүүргийн …
-
13 March
“Дакар Ралли – 2019” тэмцээнд оролцсон ах дүү хоёрт “Алтан Очир” одон гардуулав
Авто спортын олимп хэмээгддэг “Дакар ралли – 2019” тэмцээн Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 06-17-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Монгол улсаа төлөөлөн 5000 гаруй км элсэн цөлийг туулсан автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт, мото спортын ОУХМ Б.Баттөр, тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон нар оролцож, нийт 68 улсын 334 багаас “АUTO” төрөлд 32 дугаар байр, “UTV OPEN” ангилалд III …
-
12 March
Х.Баттулга: “Степпе арена”ордны барилгын ажил ирэх сараас эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга “Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүтгэлийн үр дүн. 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа нь бахдам амжилт. Өнгөрсөн жил уулзахдаа та бүхний амжилтыг баталгаажуулахын …
-
12 March
Дөрвөн тамирчин “Токио-2020” Паралимпт оролцох эрхээ авчээ
“Токио-2020” Паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчид болон Паралимпийн холбооны удирдлагыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд, Паралимпт оролцох эрх авсан тамирчиддаа баяр хүргээд, яамны зүгээс Токио-2020 Олимпд бэлтгэх Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, эрхийн төлөөх тэмцээнүүдэд тамирчдаа дэмжих, өргөн хүрээнд оролцуулах, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна гэлээ. Паралимпийн …
-
12 March
М. Даваажаргал аваргын төрсөн өдрийн бялууг “Токио 2020”-р чимжээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр 34 нас хүрсэн билээ. Тэрбээр өнгөрөгч 2018 оны есдүгээр сард 41 дэх түрүүгээ хүртсэн. Осака хотод болж буй хаврын тэмцээний хоёр дахь өдөр аваргын төрсөн өдөр тохиож, түүнд зориулсан баярын бялууг өвөрмөцөөр чимжээ. Тэрбээр “Токио 2020” олимпийн наадмын нээлтийн ёслолд сүмогийн аваргын ёслолыг хийх үүрэгтэй. Тиймээс өдөр бүр бэлтгэлээ эрчимжүүлж амжилттай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл