Спорт

October, 2018

  • 27 October

    KING TUG буюу Н.Төгсцогт Лас-Вегаст тулалдана 

    Монгол Улсын гавьяат тамирчин, Лондон 2012 олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт ээлжит тулааныхаа гэрээг үзэглэжээ. Тэрбээр “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” гэж сэтгэгдлээ …

  • 27 October

    Жүдоч М.Уранцэцэг өнөөдөр барилдана

    Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 62 улсын 348 жүдоч /эрэгтэй-215, эмэгтэй-133/ хүч , ур чадвараа сорин оролцох юм. Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй гурван жин, эмэгтэй нэг жинд манай шилдэг дөрвөн тамирчин хүч хүчнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Г. Одбаяр, 81 кг жинд Н. Дагвасүрэн, +100 кг жинд Б. …

  • 26 October

    “CITY CUP 2018” боулингийн тэмцээн маргааш болно

    Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна. Тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө 5 хүний бүрэлдэхүүнтэй баг …

  • 26 October

    Х.Цагаанбаатар: Монголын жүдо бөхийн холбооноос дасгалжуулагчаас хасах шийдвэр гарсан байна

    Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн ДЭЛХИЙН АВАРГА, олимпийн наадмын хүрэл медальт, жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Түүний цахим хуудсандаа бичсэн тайлбарыг хүргэе. Х.Цагаанбаатар миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас ХАСАХ ШИЙДВЭР гарсан байна. Ойлгосонгүй бас итгэсэнгүй. Бодит байдал Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 25-ний …

  • 26 October

    Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид багаараа тавдугаар байрт орлоо

    Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 22-25-нд Унгарын нийслэл Будапештийн 12500 хүний суудалтай “Ласло Папп арена”-д боллоо. Эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд 52 орны 234 тамирчин 10 жинд өрсөлдөв. Манай улсаас багаараа оролцсоноос гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 72 кг-д мөнгө, ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, долоон тамирчин шагналт байрт орж, …

  • 25 October

    О. Насанбурмаа:Бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа

    Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. О.Насанбурмаа Будапештийн дэвжээнд Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, финалд өнгөрсөн онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Канадын Жюстина Ди Стасиотод ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 21 дэх мөнгөн медалийг ийнхүү эх орондоо …

  • 25 October

    “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдаанд арслан Э.Оюунболд түрүүлэв

    Энэ сарын 20-нд Спортын төв ордонд болсон Архангайн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэв. Тус барилдааны шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Амарзаяа нар үлдсэн байна. Дээр дурдсан бөхчүүдээс гадна улсын харцага О.Хангай, улсын начин Л.Гантулга, Б.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик …

  • 24 October

    Уран сайхны гимнастикийн Ази тивийн АШТ-д 70 гаруй тамирчин оролцоно 

    Монгол Улсад анх удаа уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. “A” зэрэглэлийн Азийн Цомын Аварга Шалгаруулах анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод 10 дугаар сарын 25-28 ны өдрүүдэд болно. Энэхүү тэмцээн нь Монгол Улсыг сурталчилан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Ази болон дэлхийд алдартай 70 …

  • 24 October

    Б.Шоовдор ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн бөх Алехандра Ромеро Бонилла 4:2-аар ялж, дэлхийн медальтан боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил Шведийн Маттссонд ялагдан медальгүй буцаж байсан бол энэ жил Мексикийн …

  • 23 October

    Монголын оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээн эхэллээ

    Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулж, өчигдөр нээлээ. Монголын оюутны сагсан бөмбөгийн тэмцээний нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлснийг Нийслэлийн ИТХ-ын …

  • 23 October

    Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон тамирчдаа хүлээж авч уулзлаа

    Гүрж улсын Батуми хотноо болсон Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад манай улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод иржээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар тамирчдаа хүлээн авч уулзлаа. Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар:Манай шатарчид олимпиаддаа амжилттай оролцлоо. Ялангуяа, эрэгтэй багийнхан манай шатрын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, 185 орноос 22 дугаар байрт …

  • 23 October

    Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана

    Унгарын Будапешт хотноо  болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдрийн барилдаан Улаанбаатар хотын цагаар 16:00-с эхэлнэ. Монгол Улсын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана. Тэрбээр АНУ, Энэтхэгийг бөхчүүдийн ялж, шөвгийн наймд үлдсэн ч хагас шигшээд 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын …

  • 23 October

    “Сүлд алдар” клубын тамирчид 10 алтан медаль хүртжээ

    Ховд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх З.Баянмөнх багштай “Сүлд-Алдар” таеквондогийн клубын шигшээ багийн тамирчид 10 дугаар сарын 20-21-нд Улаанбаатарт болсон “Мongolia Open 2018” Олон улсын тэмцээнд амжилттай оролцож дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. “Мongolia Open 2018” тэмцээнд Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн И.Хүрэлбаатар, “Прогресс” сургуулийн Б.Мишээлт, зургадугаар сургуулийн О.Очмаа, хоёрдугаар сургуулийн Д.Буяннэмэх нар ээлж дараалан ялалт байгуулж алтан медаль хүртлээ. Прогресс сургуулийн П.Болортуяа, нэгдүгээр …

  • 22 October

    ОУХМ Б.Мөнхзаяa алтан медаль хүртлээ

    БНХАУ-ын Шиань хотод энэ сарын 20-нд болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд эмэгтэйчүүдийн бүтэн марафон буюу 42 км зайн уралдаанд ОУХМ Б.Мөнхзаяa аваргын алтын медалийг хүртлээ. Тэрбээр 2:31:01 цагийн амжилтыг үзүүлж, Монгол улсын рекорд амжилтыг дахин шинэчлэн тогтоосон байна. Мөн эрэгтэйчүүдийн хагас марафон буюу 21 км-ын зайн уралдаанд ОУХМ Д.Гантулга 1:06:51 цагийн амжилтаар хүрэл медаль хүртжээ. Б.Мөнхзаяа өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон …

  • 22 October

    Т.Түвшинтулга ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод өнгөрөгч баасан гаригт эхэлсэн. Энэ удаагийн ДАШТ чөлөөт бөхийн төрлөөр эхэлсэн бөгөөд Монголын тамирчдын медалийн салхийг Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалиар эхлүүллээ. Эрэгтэй 61-ын жинд өрсөлдсөн Т.Түвшинтулга өчигдөр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Бека Ломтазег 6:3-аар ялж, ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Т.Түвшинтулга ДАШТ-д гурван жил дараалан оролцож, хүрэл медалиар энгэрээ …