Спорт

November, 2018

  • 22 November

    Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид “Их дуулга”-д өрсөлдөнө

    Олон улсын жүдо бөхийн холбооноос Японы Осака хотод “Их дуулга” тэмцээнийг арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулна. Осакагийн “Их дуулга”-д 71 орны 421 жүдоч (эрэгтэй 262, эмэгтэй 159) өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч оролцохоор болсон. Тэдний дунд олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл, дэлхийн аварга Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нарын шилдэг жүдочид багтсан. Тэмцээний …

  • 22 November

    Хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирнэ

    Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин  Петер Шмейхель  Монгол Улсад ирэхээр болсон байна. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ. Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ …

  • 21 November

    Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив

    Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубийн нэг тамирчин зодоглохоор эх орноосоо мордов. Тодруулбал, 57 кг-ын жинд спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, …

  • 21 November

    Монголын Олимпийн Таеквондогийн холбоо их хурлаа товложээ

    Монголын Олимпийн Таеквондогийн холбоо 2018 оны 11 сарын 24нд ээлжит бус их хурлаа товложээ. Уг их хуралаар таеквондочид шинэ дүрэмээ батлан, шинэ удирдлага сонгоно.

  • 20 November

    Э.Бэхбаярын барилдаан мөнгөн зоосонд мөнхлөгджээ

    Унгарын Будапешт хот энэ намар бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ийг хүлээн авч, амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл “Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ-нд зориулсан 50 форинтийн мөнгөн зоосыг саяхнаас гүйлгээнд гаргасан бөгөөд тус  зоосонд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаярын “Парис-2017” ДАШТ-д хийсэн шилдэг барилдаан, мэхийг мөнхөлжээ. Э.Бэхбаяр “Лас Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг билээ.

  • 19 November

    Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв

    Японы Кобе хотод өчигдөр болсон “Коbe marathon 2018” тэмцээний 42 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд 4998 оролцогч гүйснээс Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ.  Кенийн гүйгч Сусан 2:31:38 цагийн амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн байна. Тэмцээний эхний зургаан байрт Кенийн Сусан, Монголын Б.Мөнхзаяа, Беларусын Нина Савина, Мароккогийн Сана Ачахбар, Этиопын Кокоб, Австралийн Мелане нарын тамирчид орсон бол Японы гүйгчэд …

  • 19 November

    U23 ДАШТ-ээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ

    Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” спорт хорооны тамирчин, спортын мастер Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна. Г.Ганхуяг Бухарестийн дэвжээнд өчигдөр 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, …

  • 17 November

    U23 ДАШТ-ээс С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ

    Бухарест хотод чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аварга С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Румын, Укрианы бөхчүүдийг цэвэр ялсан ч Канадын бөх А.Ребекка Тоунд 15:3-аар ялагдсан.Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азарбайжаны Колесникийг 11:3-аар хожиж хүрэл медаль хүртсэн юм.

  • 16 November

    “Бухарест-2018” чөлөөт бөхийн ДАШТ-аас Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртлээ

    “Бухарест-2018”чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны хүрэл медалийг “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүртлээ. Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр …

  • 15 November

    Э.Энхбямба ФИБА-гийн олон улсын шүүгчийн авчээ

    Дэлхийн Оюутны лигийн Финалын тэмцээний үеэр ОУСБХ-ны Олон Улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байна. Олон Улсын шүүгчийн эрх олгох сургалтад Монголын шүүгч Э.Энхбямба амжилттай оролцож, шалгалтаа өгч тэнцэн ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхээ авлаа. Э.Энхбаямба маргааш эхлэх Дэлхийн оюутны лигийн Финалыг удирдан явуулна гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.  

  • 14 November

    О.Насанбурмаа Дэлхийн чансааг  тэргүүлж эхэллээ

    ДБНХ-ноос Будапештийн ДАШТ-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргаж  веб сайтад байршуулжээ. Будапештийн дэвжээнд үзүүрлэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ. О.Насанбурмаа гавьяатаас гадна  50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тав, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор тус бүр …

  • 14 November

    “Сүмо 25” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаан зарлав

    Монгол хүн Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Ойдоо зориулж олон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар өчигдөр тус холбооноос мэдээлэл хийлээ. Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр үндэснийхээ хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээ тасралтгүйгээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллуудаар зохион байгуулж …

  • 13 November

    Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ

     Жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг алтан медалийг хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.  

  • 13 November

    “Хадаа аварга”-ын нэрэмжит барилдаанд Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

    Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Монгол Улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Спортын төв ордонд болж аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл найм даван түрүүллээ. Тэрбээр Булган аймгийн Орхон сумын харъяат, Хилийн цэргийн 0108 дугаар тусгай салбар, “Булганхан” дэвжээ, “Кардыш” ХХК-ийн бөх бөгөөд энэ жил Налайх дүүргийн наадамд түрүүлсэн юм. Үзүүрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, …

  • 12 November

    Сонирхогчдын футзалны аварга шалгаруулах тэмцээнд “Хүрээ хөвгүүд” баг тэргүүллээ

    Хан-Уул дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Хан-Уул” клубын нэрэмжит сонирхогчдын хөлбөмбөгийн футзалны аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүд буюу 10,11-ны өдрүүдэд “Сүлд” спорт хорооны зааланд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийслэл, орон нутгийн хөлбөмбөгийн тэмцээнд тасралтгүй амжилттай оролцдог, үндэсний лигийн болон шигшээ 12 багийн 140 гаруй тамирчин оролцсон байна. Энэхүү тэмцээн нь удахгүй болох Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго …