Допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдоод байсан Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 5 бөхийн барилдах эрхийг саяхан Бөхийн холбооноос сэргээжээ. Тэд дахин сэргээш хэрэглэхгүй, буруутай үйлдлээ ухамсарлаж байна гэдэг хүсэлтийг холбоондоо өгсөн юм байна.
Лаборатрийн шинжилгээг үндэслэн Бөхийн холбооноос тэдний барилдах эрхийг 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс 2020 оны хоёрдугаар сарын 01-н хүртэл буюу 2 жилээр түдгэлзүүлсэн байсан аж. Үүнийхээ 70 гаруй хувийг эдэлсэн гэж үзэн, олонхийн саналаар тэдний барилдах эрхийг сэргээжээ.
Иймээс дээрх нэр бүхий таван бөх Үндэсний их баяр наадамдаа оролцох боломжтой болсон байна.