Спорт

June, 2019

  • 12 June

    “Токио-2020” олимпын бамбарыг танилцууллаа

    Ирэх  онд Токио хотод болох олимпын наадмын бамбарыг танилцуулах ёслол боллоо. Олимп, паралимпын наадмын бамбар нь япончуудын бахархал, гоёл болсон сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар тургих маягаар бүтээгджээ. Фукушима мужийн J-Village хөлбөмбөгийн стадионоос эхлэх олимп, паралимпын наадмын галт бамбарын буухиа  2020 оны гуравдугаар сарын 26-нд цунами, цөмийн станцын тэсрэлт болсон газраас эхлэн Япон улсын 47 муж, 857 …

  • 11 June

    Гандболын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин эх орондоо ирлээ

    Монголын Гандболын Холбоо тамирчин Ш.Тэмүүжинг өнөөдөр /2019.06.11/ хүлээн авч уулзан, футзалын ордонд өсвөрийн баг тамирчдын хамтарсан бэлтгэлд оролцуулах, МҮОНРТ, Ийгл ТВ зочны ярилцлагад оролцуулах, МҮОХ-д айлчлуулах зэрэг аяллын богино хөтөлбөр гаргасан талаараа ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байна. Ш.Тэмүүжин (Schuch Timuzsin) нь 1985 оны зургадугаар сарын 5 нд төрсөн, 34 настай. Тэрбээр 1,97 см өндөр нуруутай, Ганболдын багийн “пивот” …

  • 11 June

    Монголын байт харваачид шилдэг наймд үлджээ

    “Токио 2020” паралимпийн наадмын эрх олгох пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Нидерландын Хертагенбош хотод зургадугаар сарын 3-9-ий өдрүүдэд боллоо. 52 орны 292 тамирчин рекурв /70 м/, компаунд /50 м/ төрлүүдэд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан. Монгол Улсаас “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, цэц мэргэнээ сорьсон юм. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд …

  • 7 June

    Монголын шигшээ баг тэмцээнээ дуусгалаа

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ Улаанбаатар хотын төв талбайд болж байгаа бөгөөд  өнөөдрийн /2019.06.07/ хасагдах шатны “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк улсын багтай Монголын шигшээ багтоглож Туркийн багт 21:18-аар ялагдлаа. Монголын хөвгүүдийн баг Латви улсын багийг 20:16-гаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар, Гүржийн багийг 18:16-гаар тус тус хожсон юм. Хэсгийн сүүлийн тоглолтыг АНУ-ын багтай хийж 21:10-аар ялагдал хүлээсэн. Манай шигшээ багийн тамирчин, өсвөрийн УАШТ-ий …

  • 6 June

    Монгол охид Голландын багийг ялж, ДАШТ-ий анхны хожлоо авлаа

    Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна. Өчигдөр эмэгтэй багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шилдэг найман баг тодорсон. Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Голландыг 11:10 оноогоор хожин, ДАШТ-ий анхны хожлоо авлаа. Монгол Улсад анх удаа багийн төрлийн ДАШТ болж байгаатай холбогдуулан Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 …

  • 5 June

    ДАШТ-2019: Монголын сагсан бөмбөгчид Латви, Беларусын багийг хожлоо

    Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д өрсөлдөж байгаа Монгол Улсын эрэгтэй баг эхний хожлоо авлаа. Монгол, Латвийн тоглолт 20:16 онооны харьцаагаар манай залуусын хожлоор өндөрлөлөө. Дараа нь Беларусийн шигшээ багийг 21-15 харьцаагаар хугацаанаас өмнө хожив. 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна. Монголын эрэгтэй баг АНУ, Латви, …

  • 4 June

    FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ. FIBA 3х3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лиг, FIBA 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна. 43 орны 500 гаруй тамирчин оролцож байгаа тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчид, зохион байгуулагч нарт Засгийн газрын …

  • 3 June

    Бөхчүүдийн гэргий нар алдарт эхийн одон зүүжээ

    Зургадугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар эхчүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Энэ жил 9465 ээж алдарт эхийн 1,2 дугаар одон хүртсэн. Одон гардсан эхчүүдийн дотор олны танил эрхмүүд мөн бөхчүүдийн эхнэрүүд цөөнгүй  байсан юм. Тухайлбал, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатарын гэр бүл, Улсын арслан Ц.Содномдоржийн эхнэр Уянга, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гэргий Б.Хулан, Улсын начин …

  • 3 June

    Гавьяат тамирчин Б.Гангаамаа Ч.Ариунзулын хамт Денали ноён оргилд авирчээ

    Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа уулчин Ч.Ариунзулын хамт Хойд Америк тивийн ноён оргил Денали /6144/ ууланд тавдугаар сарын 29-нд өдөр амжилттай авирчээ. Энэ удаагийн авиралтад Монголын хоёр уулчин хамтдаа авирсан нэгэн амжилтыг үзүүллээ. “Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014 онд Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн  5642 м …

May, 2019

  • 28 May

    Чөлөөт бөхийн залуучуудын улсын аваргууд тодорчээ

    Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн Цэцэрлэгт боллоо. Эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тэмцээнийг Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, “Арж” грүпп, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулжээ. Нийтдээ 265 тамирчин өрсөлдсөн байна. Залуучуудын УАШТ-ий эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, …

  • 27 May

    “Буур” Н.Жамьян аваргын нэрэмжит барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

    Үндэсний спортын гавьяат тамирчин, даян аварга, ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамьянгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр /2019.05.26/Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, улсын начин Д.Анар үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул …

  • 27 May

    Монголын эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

    БНХАУ-ын Хунан мужийн Чагша хотноо тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн ААШТ болж өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцож, эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ. Монгол Улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгчид өмнө нь 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенженд болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Эрэгтэй шигшээ баг тэмцээний С …

  • 27 May

    Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртжээ

    БНХАУ-ын Хөх хотноо зохион байгуулсан “Хөх хот-2019” тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр өчигдөр  барилдаж, мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр олимпоос алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээ  “Хөх хот- 2018” гран пригаас алтан медаль хүртэж байсан бол, энэ жил “Хөх хот-2019” гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас нийт …

  • 25 May

    Ё.Басхүү Хөх хотын гран пригээс хүрэл медаль хүртлээ

    Олон улсын жүдо бөхийн холбооны Гран при ангиллын тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх  хотноо өчигдөр эхэллээ. 43 улсын эрэгтэй 157, эмэгтэй 141 тамирчин өрсөлдөж буй уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 11 жүдоч оролцож байгаа юм. Эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн /эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг/ манай бөхчүүд нэг хүрэл медаль хүртэж, шагналт долдугаар байрт …

  • 25 May

    3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ: Монголын баг шөвгийн наймд үлдлээ

    3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээн БНХАУ-ын Чангшиа хотод болж байна. Тус тэмцээний Б хэсэгт Австрали, БНСУ-ын багтай хамт орсон Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ нэг хожилтойгоор хоёрдугаар байрт бичигдсэн байна. Манай залуус өнгөрсөн жил аваргын төлөө өрсөлдөж байсан Австралитай дахин тоглохдоо 21:8-аар хожигдсон ч БНСУ-ыг 20:14-өөр хожжээ. Ийнхүү манай баг шөвгийн наймд шалгаран цаашид тоглох боломжтой болоод байна. Шөвгийн …