Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа ДАШТ-ийг өнжинө

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Японы Токио хотод болно. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх нь анхаарал татаж байсан. Энэ жил Токиог зорих бөхчүүдийн нэрс өнгөрөгч сард тодорсон.

ДАШТ-ийг “Рио 2016” Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өнжиж байгаа. Түүний хувьд өөрийн хүсэлтээр Токиог зорих багт багтаагүй бөгөөд албан ёсны бэлтгэлд хамрагдаагүй юм. Мөн эрчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын шилдгүүд энэ жилийн ДАШТ-ийг өнжинө. Тэд энэ онд үзүүлсэн амжилт болон холбооны шийдвэрээр Токиогийн багт багтаагүй.

ДАШТ-д өрсөлдөх жүдочид:

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг

52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам

57 кг: Л.Энх-Отгон

63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч

70 кг: Ц.Энхчимэг

78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

60 кг: Д.Амартүвшин

66 кг: Ё.Басхүү

73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар

81 кг: О.Ууганбаатар

90 кг: Г.Алтанбагана

100 кг: Л.Отгонбаатар

+100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …