Спорт

August, 2019

  • 15 August

    Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадам хойшлогджээ

    Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, цолны мялаалгын наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтийн аймагт зохион байгуулагдах тов гарсан билээ. Өнөөдөр энэ наадмын товыг цуцалжээ. Өнөөдөр болсон Баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны хурлаар  хойшлогджээ. Баяр наадмын зохион байгуулах хорооноос хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх байгаа гэдгийг олон …

  • 13 August

    “Цагдаагийн олимп”-оос Х.Батхишиг, С.Батгал нар алтан медаль хүртлээ

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй “Цагдаагийн олимп”-д манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ. Тэгвэл энэ сарын 11-ний өдөр жүдо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар барилдаж тус тус алтан медаль, …

  • 13 August

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод эхлэхэд 13 хоног үлдлээ. Тодруулбал, энэ жилийн ДАШТ наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болно. “Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгсөн. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Герман, Бразил, Португаль, Монголын багууд …

  • 13 August

    МҮБХ-ноос Баяр наадам зохион байгуулах хороонд шаардлага хүргүүлжээ

    Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа “Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна” гэжээ. Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.    Шаардлага хүргүүлэх нь: “Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны …

  • 12 August

    Олон Улсын энхийг сахиулагчдын тэмцээнд Д.Отгонжаргал тэргүүн байр эзэллээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019”  олон улсын маршийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд 3:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарчээ. Тус тэмцээн нь 1972 оноос хойш Олон Улсын …

  • 12 August

    “Цагдаагийн олимп”-оос манай тамирчид таван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

    Дэлхийн “Цагдаагийн олимп”-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид 5 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртэж олимпын салхийг амжилттай хагаллаа. Тэмцээний эхний өдөр Жудо бөхийн төрлөөр эхэлж, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 81кг жинд мөнгөн медаль, мөн тус жинд ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх хүрэл медаль …

  • 12 August

    Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг хэзээ зарлах вэ

    Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр допингийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авчээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэд хоногийн өмнө Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн бөгөөд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх …

  • 9 August

    “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг дотоодын компани урлана

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ. Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ. Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпын хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран …

  • 9 August

    УАШ пауэрлифтингийн тэмцээнээс А. Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ

    Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн пауэрлифтингийн тэмцээний М1-120 кг жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр гурванд төрөлд нийт 747,5 кг  жин өргөж, мөнгөн медаль хүртлээ. Тэрээр тэмцээний таталтын төрөлд 210 кг жин өргөж хүрэл медаль, суултын төрөлд 285 кг жин өргөж алтан медаль, шахалтын төрөлд 252,5 кг жин өргөж мөнгөн …

  • 8 August

    Танилц: Токиогийн ДАШТ-д оролцох Монголын жүдочид

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод  наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болох билээ. “Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол Улсаас Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байна. …

  • 8 August

    Монголын  гурван уулчид Ленин оргилд гарчээ

    Киргизстан, Тажикстаны хил дээр орших Ленин /7134 м/ оргилд Монголын уулчид наймдугаар сарын 5-ны өдөр амжилттай авиралт хийсэн талаарх мэдээллийг багийнхан дамжуулав. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Онон болон эмэгтэй уулчин Д.Эрдэнэтогтох нар багтжээ. Тэд өнгөрөгч долдугаар сард Памирын нурууны Коммунизма /7495 м/, Корженевской /7105 м/ оргилуудад авирахаар Монголоос хөдөлсөн байна. Гэвч Тажикстаны Засгийн газрын эзэмшлийн цорын ганц …

  • 7 August

    Д.Сумъяа, Г.Болдбаатар нар ДАШТ-ийг өнжинө

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод энэ сарын 25-31-ний өдрүүдэд болно. Энэ жилийн ДАШТ-ийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар энэ удаагийн дэлхийн аваргыг өнжинө. Дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид: ЭМЭГТЭЙ: 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам 57 кг: Л.Энх-Отгон 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч 70 кг: Ц.Энхчимэг 78 кг: О.Мөнхцэцэг ЭРЭГТЭЙ: …

  • 6 August

    Х.Болортуяа чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртлээ

    ОБЕГ-ын харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээнээс 65 кг-ийн жинд аваргын алтан медаль хүртлээ. Тус тэмцээнд Монгол Улсаас чөлөөт бөхийн шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна. Тэмцээн энэ сарын 02-04-ний өдрүүдэд Польш улсын Варшав хотноо зохион …

  • 6 August

    Д.Ариунжаргал олон улсын гүйлтийн тэмцээнд дэд байр эзэллээ

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээний 21км -ийн 35-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал дэд байрт шалгарлаа. Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог …

  • 5 August

    Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн баг гуравдугаар байр эзлэв

     Польш улсын нийслэл Варшавт энэ сарын 2-4-нд болсон чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаас оролцсон гавьяат тамирчин С.Батцэцэг эмэгтэйчүүдийн 68 кг-д түрүүлж, тус тэмцээний хошой аварга боллоо.  Мөн 65 кг-д ОУХМ Х.Болортуяа алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэв. Манай улсаас тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн баг …