Өсвөрийн тамирчид зургаан алт хүртжээ

Олон улсын хүүхдийн спортын 9-р наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол улсын баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын 1-р, 2-р баг, Саха Якут, Забайкалын хязгаарын баг тамирчид оролцож байна . Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 6 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна.
Тэмцээний дүн:

Хөнгөн атлетик
М.Нандингоо 100м-хүрэл медаль

Жүдо бөх
46 кг Т.Түмэнжаргал-Алт
50 кг Д.Энхбилэг-Алт
66 кг Ч.Эрдэнэтулга-Алт
73 кг А.Өсөхжаргал-Алт
44 кг А.Нямхишиг-Алт
48 кг О.Оюунгэрэл-Алт
63 кг М.Тунгалаггартаам-Мөнгө
55 кг. Б. Баярбаясгалан-Хүрэл
60 кг Ө.Бямбасүрэн-Хүрэл
52 кг. Б.Энхгэрэл-Хүрэл
63 кг Э.Анужин-хүрэл медаль тус тус хүртлээ

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …