Киргизстан, Тажикстаны хил дээр орших Ленин /7134 м/ оргилд Монголын уулчид наймдугаар сарын 5-ны өдөр амжилттай авиралт хийсэн талаарх мэдээллийг багийнхан дамжуулав. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Онон болон эмэгтэй уулчин Д.Эрдэнэтогтох нар багтжээ. Тэд өнгөрөгч долдугаар сард Памирын нурууны Коммунизма /7495 м/, Корженевской /7105 м/ оргилуудад авирахаар Монголоос хөдөлсөн байна. Гэвч Тажикстаны Засгийн газрын эзэмшлийн цорын ганц …
Спорт
August, 2019
-
7 August
Д.Сумъяа, Г.Болдбаатар нар ДАШТ-ийг өнжинө
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод энэ сарын 25-31-ний өдрүүдэд болно. Энэ жилийн ДАШТ-ийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар энэ удаагийн дэлхийн аваргыг өнжинө. Дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид: ЭМЭГТЭЙ: 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам 57 кг: Л.Энх-Отгон 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч 70 кг: Ц.Энхчимэг 78 кг: О.Мөнхцэцэг ЭРЭГТЭЙ: …
-
6 August
Х.Болортуяа чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртлээ
ОБЕГ-ын харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээнээс 65 кг-ийн жинд аваргын алтан медаль хүртлээ. Тус тэмцээнд Монгол Улсаас чөлөөт бөхийн шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна. Тэмцээн энэ сарын 02-04-ний өдрүүдэд Польш улсын Варшав хотноо зохион …
-
6 August
Д.Ариунжаргал олон улсын гүйлтийн тэмцээнд дэд байр эзэллээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээний 21км -ийн 35-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал дэд байрт шалгарлаа. Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог …
-
5 August
Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн баг гуравдугаар байр эзлэв
Польш улсын нийслэл Варшавт энэ сарын 2-4-нд болсон чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаас оролцсон гавьяат тамирчин С.Батцэцэг эмэгтэйчүүдийн 68 кг-д түрүүлж, тус тэмцээний хошой аварга боллоо. Мөн 65 кг-д ОУХМ Х.Болортуяа алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэв. Манай улсаас тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн баг …
-
5 August
С.Батцэцэг ”Poland open”-ы хошой аварга боллоо
Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн нийслэл Варшавт болсон. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, …
-
3 August
Өсвөрийн ДАШТ-ээс М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын нийслэл Софи хотод болж байгаа. Монгол Улсын багаас охидын 49 кг-ын жинд М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ. М.Мөнхгэрэл Румын, Украйны бөхчүүдийг ялж, Японы бөх Моэ Киёокад дийлджээ. Улмаар дагах барилдаанд ОХУ-ын А.Первукинаг ялж, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын Шиа Шианминыг ялсан байна. Өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн нэрэмжит болон …
-
2 August
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид “Цагдаагийн олимп”-д есөн төрлөөр оролцоно
“Цагдаагийн олимп” нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод наймдугар сарын 08-18-ны хооронд зохион байгуулагдахаар болсон юм. Дэлхийн цагдаа болон галыолн тоглт нь 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид …
-
2 August
ЦЕГ-ын Тусгай ажиллгааны газрын алба хаагчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод зохион байгуулагдсан Киокушин каратэгийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид, Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан цагдаагийн ахмад, Т.Ариунболд, …
-
2 August
Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь “Ард” даатгалынхан худалдан авав
Тэсвэр хатуужлын спорт Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Өгий нуурт амжилттай зохион байгуулагдлаа. Усанд сэлж, тэндээсээ 5-10 мянган метр замд дугуй жийн, улмаар дахин ийм хэмжээний тойрог замд үргэлжлэн гүйж аваргаа шалгаруулдаг энэхүү гайхамшигт спорт жилээс жилд өргөжин тэлж байгаа юм байна. Тэмцээнд 305 тамирчин оролцсон нь өмнөх жилүүдээс даруй нэг дахин илүү баг тамирчдыг …
July, 2019
-
31 July
Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа ДАШТ-ийг өнжинө
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Японы Токио хотод болно. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх нь анхаарал татаж байсан. Энэ жил Токиог зорих бөхчүүдийн нэрс өнгөрөгч сард тодорсон. ДАШТ-ийг “Рио 2016” Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өнжиж байгаа. Түүний хувьд өөрийн хүсэлтээр Токиог зорих багт багтаагүй бөгөөд албан …
-
30 July
Өсвөр үеийн дэлхийн аварга эхэллээ
Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээн ирэх сарын 4-нийг хүртэл Болгарын нийслэл Софигийн “Arena Armeec Sport Hall” ордонд болно. Хөвгүүдийн 25, охидын 13 дахь удаагийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор Баянхонгор аймаг, “Женко”, “Хасу Мегастарс” клубын 11 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна.
-
29 July
ОУХМ Б.Энххүслэн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
БНСУ-ын Гванжу хотноо Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Энххүслэн 50м өврөөр даллах уралдаанд 27.66 секундын амжилтаар гараандаа түрүүлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ. Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн, спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн …
-
26 July
Ерөнхий сайд Их аварга Какурюү М.Анандад баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив. Мэргэжлийн сумогийн их аварга Какурюү …
-
25 July
Спортын мастер М.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ
БНСУ-ын Гванжу хотноо Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй спортын мастер М.Дэлгэрхүү 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 54.43 секундийн амжилтаар дэд байрт шалгарч, Монгол Улсын рекордыг шинэчиллээ. Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн, спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн л Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм. Харин 100 метрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл