Есдүгээр сарын башёг Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдана

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан ирэх ням гаригт эхэлнэ.  Энэ сарын башёг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдахаар болжээ. Харин баруун жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлнэ.

Есдүгээр сарын башёд макүүчи буюу дээд зиндаанд хоёр их аваргаас гадна маэгаширагийн зүүн жигүүрийн хоёрт  Ичиножёо А.Ичинноров, дөрөвт Тамаваши Б.Мөнх-Оргил, баруун жигүүрийн 12-т Дайшохо Ч.Шижирбаяр,  арвантавд Азумару С.Тодбилэг нарын монгол сүмочид эрэмбэлэгджээ.

Харин жүрёо зиндаанд баруун жигүүрийн хоёрт Чиёошима Г.Мөнхсайхан, мөн жигүүрийн дөрөвт Кирибаяма Б.Лхагвасүрэн, зүүн жигүүрийн зургаад Миторюү Б.Төрболд, долоод Кёкүшюүхо  Т.Эрдэнэбаатар, 12-т Сэйро А.Өнөболд нар эрэмбэлэгдсэн байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …