Д.Цэрэндорж тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртжээ

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын хяналт шалгалтын офицер, ахлах дэслэгч Д.Цэрэндорж, мөн газрын эргүүл хамгаалалтын цагдаа, ахлах ахлагч Ц.Одбаяр нар БНСУ-ын Чёнжү хотод зохион байгуулагдаж буй дэлхийн тулааны спортын наадмын гардан тулааны төрөлд оролцжээ.

Улмаар Д.Цэрэндорж -75 кг жинд гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн байна. Харин Ц.Одбаяр тавдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээнд дэлхийн 106 орны тамирчид тулааны 22 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан аж.

Санал болгох мэдээ

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг нөхөрсөг тоглолтод оролцоно

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нэг жил гаруй хугацааны дараа олон улсын албан ёсны …