Дэрэн ЭфСи клубын багийн ахлагч Б.Батмөнхтэй ярилцлаа. Хөл бөмбөгийн спортоор 11 дэх жилдээ хичээллэж байгаа тэрээр “Мазала” дээд лигийн хамгийн залуу багийн ахлагч юм. Одоогоор ШУТИС-д Барилгын менежментийн чиглэлээр сурч байгаа түүний хөл бөмбөгийн нэгээхэн хэсэгтэй танилцацгаая. – Хөлбөмбөг тоглож эхэлсэн үеэс тань яриагаа эхэлье? Бусад спортоос яагаад заавал хөл бөмбөг гэж? – Би яармагт амьдардаг. Тэгээд гудамжинд ах нар …
Спорт
September, 2019
-
5 September
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдад Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө
Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо 2019 оны 09 дүгээр сарын 08-16-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчдыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзаж, Төрийн далбаа гардуулан, амжилт хүслээ. Энэ удаад шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын …
-
5 September
М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо
Польш улсын Закопане хотноо наймдугаар сарын 21-31-нд болсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д спортын мастер Мижгээгийн Хишигбаяр түрүүлж дэлхийн аварга боллоо. Тэрбээр, энэ онд Узбекистанд болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан билээ. Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн М.Хишигбаяр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар тэргүүн байрт шалгарсан байна. Тэрбээр энэ тэмцээний рапид төрөлд …
-
5 September
Д.Цэрэндорж тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртжээ
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын хяналт шалгалтын офицер, ахлах дэслэгч Д.Цэрэндорж, мөн газрын эргүүл хамгаалалтын цагдаа, ахлах ахлагч Ц.Одбаяр нар БНСУ-ын Чёнжү хотод зохион байгуулагдаж буй дэлхийн тулааны спортын наадмын гардан тулааны төрөлд оролцжээ. Улмаар Д.Цэрэндорж -75 кг жинд гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн байна. Харин Ц.Одбаяр тавдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээнд дэлхийн …
-
4 September
“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно
“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээнийг есдүгээр сарын 08-ны өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Япон Улсын иргэн Кон Аяа, Монголын Үндэсний олимпийн хорооны Олимпийн боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар мэдээлэл хийв. …
-
4 September
Морьт харвааны ДАШТ-д монголчууд үнэмлэхүй ялалт байгуулжээ
Морьт харвааны 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 01-ний хооронд БНСУ-ын Чунжү-Си хотод зохион байгуулагджээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж, “Хан Монгол ” морьтон холбооны Э.Эрдэнэ ахлагчтай таван тамирчин оролцов. Тус тэмцээн долоон төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын тамирчин амжилттай оролцсон байна. Тодруулбал: Э.Эрдэнэ хоёр алтан медаль Н.Даваадорж нэг алтан медаль Г.Идэрбаатар, н.Пүрэвмандах, …
-
4 September
Есдүгээр сарын башёг Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдана
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан ирэх ням гаригт эхэлнэ. Энэ сарын башёг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдахаар болжээ. Харин баруун жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлнэ. Есдүгээр сарын башёд макүүчи буюу дээд зиндаанд хоёр их аваргаас гадна маэгаширагийн зүүн жигүүрийн хоёрт Ичиножёо А.Ичинноров, дөрөвт Тамаваши Б.Мөнх-Оргил, баруун жигүүрийн 12-т Дайшохо Ч.Шижирбаяр, арвантавд Азумару С.Тодбилэг нарын монгол сүмочид эрэмбэлэгджээ. Харин …
-
3 September
Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн боллоо
Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох шийдвэрийг өнөөдөр албан ёсоор баталгаажуулжээ. Сүмо бөхийн их аварга болон өндөр цолтнууд цаашид карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой байдаг. Сүмо бөхийн холбооны энэ дүрмийн дагуу Хакүхо М.Даваажаргал аварга ийм шийдвэр гаргасан байна. …
-
2 September
Олон улсын гүйлтийн тэмцээнээс Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан мастeруудын олон улсын гүйлтийн V их наадмын 40-49 насны насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, бэлтгэл ахлах ахлагч Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний 40-49 насны ангилалд олон улсын 20 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорин, аваргуудаа шалгаруулсан байна. Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа …
-
2 September
ӨМНӨГОВЬ: Паралимпийн наадамд багаараа гуравдугаар байр эзлэв
Улсын аварга шалгаруулах Паралимпийн наадамд Өмнөговь аймгаас 10 тамирчин, нэг дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 300 гаруй тамирчин 39 төрлөөр өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна. Б.Төмөрбаатар гар барилдааны анхдугаар тэмцээнд тэргүүн байр, алтан медаль, Г.Цогтгэрэл зээрэнцэг төрөлд алтан медаль, бөөрөнцөг …
August, 2019
-
30 August
“Тал нутгийн Монгол-2019” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно
Уламжлал болон зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2019 оны есдүгээр сарын 8-ны өдөр 10:00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ. Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар зохион байгуулагдах юм. Марафонд оролцох иргэдийг Спортын төв ордны 308 тоотод 2019 оны есдүгээр сарын 7-ныг дуустал бүртгэж байгаа бөгөөд хураамж-10,000 төгрөг байна.
-
30 August
Жүдо ДАТШ: Л.Отгонбаатар, О.Мөнхцэцэг нар ялагдаж тэмцээнээ дуусгалаа
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг-ын жингийн барилдаан болж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар эхний тойрогт Германы дэлхийн мөнгө, хүрэл медальт Карл Рехард Фрэйд цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгалаа. Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд О.Мөнхцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт тивийн аваргын хос хүрэл медальт Өмнөд …
-
30 August
Э.Оюунболд шүүхэд гомдол гаргажээ
Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд нийтэд зарласан билээ. Харин Монгол Улсын Аварга Э.Оюунболд энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргасан байна. Э.Оюунболдын нэхэмжлэлд: Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын …
-
30 August
Жүдо ДАШТ: Л.Отгонбаатар болон О.Мөнхцэцэг нар барилдана
Дэлхийн аваргын 6 дахь өдөр өнөөдөр эмэгтэй -78 кг болон эрэгтэй -100 кг-н өрсөлдөөн болно. Өнөөдөр татамид эрэгтэй -100 кг-н жинд Монгол Улсаа төлөөлөн Бакугийн ДАШТ-ий хүрэл медалийн эзэн Л.Отгонбаатар талбайд гарна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д урамтай сайхан барилдан хэсгийн аварга болоод хагас шигшээд өрсөлдөгч бөхдөө ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан. Дэлхийн …
-
29 August
Г.Ганхүү Монголын “Хөлбөмбөгийн элч”-ээр өргөмжлөгдөв
Монголын хөлбөмбөгийн хөгжлийг эх орондоо болон хилийн чанадад сурталчлах үүрэг бүхий элчээр “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү тодорч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатараас өргөмжлөлөө гардаж авав. Г.Ганхүү “Өнөөдөр миний амьдралд нэгэн мартагдашгүй өдөр тохиож байна. Хөлбөмбөгийн элч байна гэдэг маш том үүрэг хариуцлага. Үзэгч хөгжөөн дэмжигч гэдэг багийнхаа 12 дахь тоглогч байдаг. ДАШТ-ий урьдчилсан шатын тоглолтуудыг хийх үндэсний шигшээ багт маань үнэнч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл