ДАШТ: С.Батцэцэг, Т.Тулга нар хүрэл медалийн төлөө барилдана

“Нурсултан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ, эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон медалийн төлөөх барилдаан өнөөдөр болж байна.

Манай бөхчүүдээс 57-ын жинд дагаж барилдахаар болсон МУГТ Э.Бэхбаяр Азербайжаны Махир Амираслановыг 4:4 онооны чанараар ялж, Ираны Реза Атринагарчид мөн 4:4 онооны чанараар ялагдлаа. Ингэснээр Ираны бөх Энэтхэгийн бөхтэй хүрэл медалийн төлөө барилдахаар болж, Э.Бэхбаяр хасагдлаа.

“Нурсултан 2019” ДАШТ-ээс олимпийн жинд медалийн төлөө барилдсан бөхчүүдэд олимпийн эрх өгч байгаа. Монголын багийн анхны олимпийн эрхийг ОУХМ Т.Тулга авлаа. Тэрээр дагах барилдаанд Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялж олимпийн эрх авсан юм. Манай бөх өнөө орой Энэтхэгийн Бажранг Пуниатай хүрэл медалийн төлөө барилдана. Мөн  МУГТ С.Батцэцэг 68 кг-ын жинд Францын бөхийг оноогоор цэвэр ялж, Токиогийн олимод барилдах эрх авч, хүрэл медалийн төлөө барилдана.

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …