Спорт

April, 2019

  • 16 April

    Жүжигчин Г.Ундармаа, Д.Ганцэцэг, Б. Отгонтуяа нар бүх оддын тоглолтод тоглоно

    Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн сонирхогчдын лигээс санаачлан Монголын эмэгтэй сагсан бөмбөгчдийн дундах анхны “Бүх одод”-ын тоглолтыг дөрөвдүгээр сарын 17-ний өдөр Спортын төв ордонд 13:00 цагаас зохион байгуулах гэж байна. “Бүх одод”-ын тоглолтод урилгаар МУСТА, жүжигчин Г.Ундармаа, Д Ганцэцэг, Б.Отгонтуяа, Н.Мөнхсоёл нарын жүжигчид баруун, зүүн бүсэд хуваагдан тоглохоор болжээ. “Бүх одод”-ын тоглолтод оролцох эмэгтэй жүжигчид 1. SINGLE LADIES 1, 2, 3 киноны …

  • 13 April

    Жүдо бөхийн Азийн АШТ-д манай 18 жүдоч хүч үзнэ

    Жүдо бөхийн Ази тивийн АШТ долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 20-нд Арабын нэгдсэн Эмират улсад эхэлнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд 39 орны 295 тамирчин оролцох аж. Тухайлбал манай улсаас эрэгтэйчүүдээс ОУХМ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдээс Дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн, Л.Сосорбарам, Б.Ганхайч нарын зэрэг 18 жүдоч хүч сорино. Харин БНСУ-аас …

  • 12 April

    Х.Баянмөнх аварга шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ

    Монголын үндэсний бөхчүүдээс шинжлэх ухааны доктор цолтон төрлөө. Энэ эрхэм бол дархан аварга Х.Баянмөнх. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” зэрэг хамгаалжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, Зөвлөлт холбоот улсын Гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай монгол бөх, Төрийн наадамд 10 удаа түрүүлсэн анхны …

  • 11 April

    Ж.Нарантунгалаг: Насаар ахмад учир илүү туршлагатай байх болно

    Монголын холимог тулааны домог Ж.Нарантунгалаг “One Championship Roots of Honor“ тэмцээнд оролцохоор Филлипин улсын Манила хотод очоод байна. Тэрбээр “ONE Championship” холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө дөрөвдүгээр сарын 12-нд вьетнам гаралтай Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдахаар болоод байгаа билээ.   Дээрх бичлэгээс тулаанч Ж.Нарантунгалагийн хэлсэн үгийг сонсохыг үзвэл 42 минутаас эхэлж үзнэ үү. Энэ сарын 9-ны өдөр тэмцээнд оролцож …

  • 9 April

    Боксын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид Азийн АШТ-д оролцоно

    Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй боксчид Бангкок хотноо хамтдаа аваргаа шалгаруулахаар болжээ. Манай улсаас Боксын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдхүүнээрээ оролцохоор Хандгайтын спорт цогцолборт МУГДасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байна. …

  • 9 April

    Оюуны спортынхон оюунаараа уралдав

    Монгол Улсын тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг.  Монголын оюун ухааны академи 2010 онд байгуулагдснаас хойш өөрсдийн бэлтгэсэн баг тамирчидаараа олон улсын чанартай тэмцээнд удаа дараалан оролцож,  нийт 39 олон улсын цолтой тамирчдыг төрүүлж, 871  медаль, 76 цом хүртэн, дэлхийн 30 дээд амжилт, Геннисийн гурван дээд амжилтыг эзэмшиж улс орныхоо нэрийг дэлхий дахинд өндөрт өргөж яваа юм. Монголын Оюун ухааны …

  • 8 April

    Э.Бэхбаяр, О.Насанбурмаа нар “Монголиа опен”-д тав дахь удаагаа түрүүллээ

    Чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Ес дэх удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд БНХАУ, ОХУ-ын Якут, Буриад, Беларусь, Мон­гол, Казахстан улсуудын шигшээ баг өрсөлдлөө. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 гэсэн 10 жингийн барилдаан болсон.  Э.Бэхбаяр, О.Насанбурмаа нар “Монголиа опен” тэмцээнд тав дахь удаагаа …

  • 8 April

    М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар мөнгөн медаль хүртжээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өнгөрөгч долоо хоногт боллоо. Энэ удаагийн Гран-при тэмцээнд 75 орны 485 жүдоч өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Г.Одбаяр тэргүүтэй 19 жүдоч барилдсанаас нэг мөнгө хүртэж, гурван тамирчин шагналт байранд  оров. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг Финланд, Унгар, Азербайжан, Бразилын бөхчүүдийг ялж, мөнгөн …

  • 6 April

    Бадминтоны олимп, дэлхийн аваргууд МҮОХ-нд зочиллоо

    Монголын бадминтон сонирхогчдын холбооны урилгын дагуу “Афин-2004”, “Бээжин-2008” Олимпийн аварга Жан Нин, “Лондон-2012”, “Рио-2016” Олимпийн аварга Фү Хай Фэн, 2011 оны Дэлхийн аварга, “Лондон-2012” Олимпийн мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй төлөөлөгчид бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, түлхүү хөгжүүлэх зорилгоор Монгол улсад айлчилж буй билээ. Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өчигдөр /2019.04.05/ төлөөлөгчдийг …

  • 6 April

    М.Уранцэцэг Туркийн “Гран-при”-аас мөнгөн медаль хүртэв

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өчигдө эхэллээ. Энэ удаагийн Гран-при тэмцээнд 76 орны 485 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 жүдоч оролцож байгаа. Өчигдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Финландын К.Какко, Унгарын Река Путт, Азербайжаны Г.Маммадалиева, Бразилын Л.Пиментаг ялж, …

  • 5 April

    “Mongolia open” тэмцээнд есөн орны бөхчүүд өрсөлдөнө

    “Mongolia open 2019” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Есөн орны 300 орчим тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Тус тэмцээнд  манай улсаас 200 тамирчин оролцох юм байна. Уг тэмцээнийг зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд Монгол Улсаа гадны төлөөлөгчдөд сурталчлах томоохон боломж гэдгийг үзэж жил бүр чанар чансааг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Ес …

  • 5 April

    Б.Марал-Эрдэнэ “Tour of Thailand” уралдаанд түрүүллээ

    Тайланд улсад засмал замын дугуйн олон улсын “Princess Maha Chakri Sirindhorn’s Cup Tour of Thailand 2019” тэмцээн явагдаж байна. Тус тэмцээнд оролцож байгаа манай тамирчин Оюутны дэлхийн аваргын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ 4-р гараанд түрүүллээ. Нан-Палаягийн хооронд болсон тус гарааны 145.5 км зайд Б.Марал-Эрдэнэ 3:50.30 цагийн амжилт үзүүлсэн байна. Хоёрдугаар байрт Колумбын Феликс Кастильо, …

  • 4 April

    Ази тивийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Улаанбаатар хот болно

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, “Монголын шатрын холбоо” хамтран анх удаа зохион байгуулна.  Уг тэмцээн  энэ сарын 6-16-ны өдрүүдэд зохион байгууллагдах бөгөөд  тус тэмцээн нь Ази тивдээ хоёрт жагсдаг  юм байна.  “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний есөн өргийн дараа хоёр …

  • 4 April

    ДАШТ-ээс медаль хүртсэн Ц.Раднаа, Т.Цэрэндолгор нарт хүндэтгэл үзүүлэв

    Бүгд найрамдах Польш улсын Торун хотноо гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ зохион байгуулагдсан билээ. 45, 50, 60, 70, 80, 90 насны ангиллаар дэлхийн 88 орны 500 гаруй тамирчид өрсөлдсөн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 13 тамирчин оролцов. Өдгөө 85 настай иргэн Ц.Раднаа 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг …

  • 4 April

    “Монголиа Опен” олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно

    Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд (IV.06-07) “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Ес дэх удаагаа явагдах тус тэмцээнд оролцохоор БНХАУ, ОХУ-ын Якут, Беларусь, Казахстан улсуудын шигшээ баг нийслэлд хүрэлцэн ирээд байна. 4-р сарын 5 (Баасан гараг) 15:30-16:00 – Техникийн зөвлөгөөн 16:00-16:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын …