Спорт-Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооноос Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Уг сургалт-семинар нь өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаа зохиогдсон бөгөөд олон улсын 200 гаруй спортын залуу зүтгэлтнүүдийг хамруулсан байна.
Энэ оны 11 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах Долоо дахь удаагийн тус сургалт-семинарт Монгол улсаас Монголын хөлбөмбөгийн холбооноос тодорхойлогдсон спортын сэтгүүлч Э.Энхбаяр оролцох юм.
Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал спортын сэтгүүлч Э.Энхбаярыг хүлээн авч уулзан амжилт хүсэв.