Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна. Бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн Иргэдийн …
Спорт
October, 2019
-
17 October
ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Яармаг дахь хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцов
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдаж байсан хөлбөмбөгийн талбай өчигдөр ашиглалтад орлоо. Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна. Талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчидтай уулзан баяр хүргэв. Мөн Монгол …
-
16 October
ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино МХБХ-ны байранд зочлов
Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр /2019.10.16/ Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны байранд зочлон, “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагаа, зорилго зорилттой танилцлаа. Түүнийг МХБХ-ны удирдлагууд, Зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн найрсаг угтан авсан юм. Жианни Инфантино төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгөөд зогсохгүй дараа дараагийн ажлуудад туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв. …
-
16 October
ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд
Аравдугаар сарын 16-нд Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болох гэж байна. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/ буюу ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол Улсад айлчилж, Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцахаар боллоо. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” арга хэмжээний үеэр гардуулсан урилгыг ОУХБХ-ны ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА-гийн ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг …
-
9 October
Г.Ануужин “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ
АНУ-ын Сан Диего хотноо энэ сарын 04-06-ны өдрүүдэд “San Diego open-2019” хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээн боллоо.Тус тэмцээний 64 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин мөнгөн медаль хүртлээ. ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цомын эзэн юм.
-
9 October
Монгол, Японы хөлбөмбөгийн шигшээ багуудын тоглолтыг White Rock Center-т нээлттэй дамжуулна
Хөлбөмбөгийн 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ долоо хоногт үргэлжилж байгаа билээ. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 10-нд Монгол болон Японы шигшээ багуудын тоглолт Япон улсын “Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд болно. Дэлхийд чансаагаараа 31-т бичигддэг, хэсгийнхээ хамгийн хүчтэй, Япон улсын шигшээ багтай Монгол Улсын багийн хийх гэж буй энэхүү анхны тэмцээнийг …
-
4 October
“Токио-2020” хөтөлбөрт хамрагдаж буй баг тамирчдад тэтгэлэг гардууллаа
Олон улсын олимпийн хорооноос “Токио-2020” олимпийн наадмыг угтан, олимпийн хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Олимпийн наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой, шилдэг тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж байна. Монголын үндэсний олимпийн хорооноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпийн хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү …
-
3 October
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөв
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр /2019.10.03/ хуралдаж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг тус албан тушаалаас нь чөлөөллөө. Тэрээр өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Зөвлөлд хүргүүлсэн байна.Мөн дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хүртэл түүний оронд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт үүрэгт ажлыг нь түр хариуцуулахаар шийдвэрлэжээ. МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбогдуулан ээлжит бус гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед …
-
3 October
Б.Ууганбаатар Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД боллоо
Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Ууганбаатарыг томиллоо. Баасанжавын Ууганбаатар нь 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш-дасгалжуулагчийн мэргэжлээр төгсжээ. Тэрээр 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн, өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль авч байв. Мөн гавьяат тамирчин Д.Баатаржавын “Харцага” клубт 1989-1993 онд хичээллэж, 2000-2007 онд “Аварга” дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар …
-
3 October
Монголын Таеквондогийн холбоо Японы Ойта мужтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Энэ өдрүүдэд “Монголын Таеквондогийн Холбоо” ГҮТББ-ын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Онон, Дэд Ерөнхийлөгч Э.Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар нар Япон улсад ажлын айлчлал хийж байна. Өчигдөр /2019.10.02/ холбооны төлөөлөгчид Ойта муж болон Ойта мужын Таеквондогийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Токио-2020” олимпийн их наадмыг угтан хоёр талын тамирчид харилцан туршлага солилцож хамтарсан бэлтгэл, хоёр талын …
-
1 October
Хакүхо М.Даваажаргал Бүх Японы аварга боллоо
Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгикан ордонд явагдаж, дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлжээ. Хакүхо тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахь удаагаа ийнхүү түрүүллээ. Их аварга хагас шигшээд өнгөрсөн Намрын тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялсан байна.
September, 2019
-
30 September
“Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш”системийг Монголд нэвтрүүлэх гэрээ хийлээ
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээг хөгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, МУБИС, “Dartfish” олон улсын байгууллагатай хамтран “Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш системийг нэвтрүүлэх”-ээр ажиллаж буй. Энэ төслийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж, тус программыг Монголд нутагшуулах гэрээг албан ёсоор хийлээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, гадаад харилцаа, …
-
27 September
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Тээврийн цагдаагийн алба амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо. Орон нутаг дахь цагдаагийн газар хэлтсүүдээс 15 багийн тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцсоноороо онцлогтой байв. Энэ …
-
26 September
М.Анхцэцэг ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ
Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Тайландад үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн болзол хангахдаа манай тамирчин Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилжээ. ОУХМ М.Анхцэцэгийн хувьд 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-ий 75 кг-д түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан юм. Мөн тухайн ондоо оюутны …
-
25 September
“Токио – 2020” олимпын үеэр “Токио Цамхаг”-т “MONGOLIA HOUSE” байгуулна
МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг болох “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, олимпын наадмын үеэр “Mongolia house” байгуулан ажиллах санамж бичгийг үзэглэлээ. “Mongolia House” нь “Токио – 2020” олимпын наадам зохиогдох хугацаанд нийт 14 хоног үйл ажиллагаа явуулах бөгөөд Монгол улсын соёл, ёс заншил, Спорт-Олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлаж, урлагийн тоглолтууд, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл