Б.Золжаргал Олон улсын уулчдын холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Олон Улсын Уулчдын Холбоо (UIAA – International Climbing and Mountaineering Federation)-ны 2019 оны ээлжит Ерөнхий ассамблей 11-р сарын 1-3-ны хооронд Кипр улсын Ларнака хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Ерөнхий ассамблейд Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Ерөнхийлөгч Буяагийн Тулга, Дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын хорооны дарга Н.Дөл-Эрдэнэ, Мөсөнд авиралтын хорооны гишүүн Г.Батбаяр нар оролцлоо.

Энэ жилийн Ерөнхий ассамблейгаар Холбооны 21-р зууны Стратеги төлөвлөгөөг танилцуулж, 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, 2019 оны төсөв баталж, Удирдах зөвлөлд шинээр 3 гишүүн, Менежментийн хороонд 2 гишүүнийг тус тус сонголоо.

Удирдах зөвлөл нь нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ба энэ жил 3 хүн чөлөөлөгдөж, түүнд дараах гишүүдийг шинээр сонгосноор Ази тивээс 3 төлөөлөл Удирдах зөвлөлийн түүхэнд анх удаа орсон нь энэ жилийн Ерөнхий ассамблейн онцлох үйл явдал байлаа.

Үүнд:

  1. Лоүд Бэккэрс – Белгийн Уулын Холбоо
  2. Банзрагчийн Золжаргал – Монголын Уулчдын Үндэсний Холбоо
  3. Махмууд Хашеми – Ираны уулын болон спорт авиралтын холбоо

Ийнхүү Удирдах зөвлөл нь шинэ бүрэлдэхүүнээр 11-р сарын 03-ны өдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэж, ажил үүргийг хуваарилж, Б.Золжаргалыг Дэд ерөнхийлөгчид, Лоүд Бэккэрсийг Ерөнхий нарийн бичгийн даргад тус тус томилсон байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …