Чөлөөт бөхийн ДАШТ: Б.Болортуяа АНУ-ын бөхөд ялагдлаа

Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн  өнөөдөр /2019.09.17/эхэллээ. Эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаан боллоо.

Манай дөрвөн бөх өнөөдөр барилдсанаас гурав нь тэмцээнээ дуусгаад байсан. Хамгийн сүүлд барилдсан эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялсан.

Дараа нь шилдэг 16-д  Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестертэй таарлаа. Гэвч түүнд мөн ялагджээ.

АНУ-ын Винчестер Туркийн Bediha GUN-ийг ялбал дагах барилдаан гарах хийнэ.

Хагас шигшээ

Жакарра Винчестер (АНУ) – Бедиха Гун (Турк)

Нанами Ирие (Япон) – Марина Седнева (Казахстан)

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …