Б.Болортуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 17-ны өдөр /2019.09.17/ эхэлсэн. Эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаанд манай дөрвөн бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа дагах барилдаанд үлдсэн.

Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялаад шилдэг 16-д Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт ялагдсан билээ. Дагах барилдаанд Кыргызстаны Мадина Надироваг  эхний үед 10-0 оноогоор цэвэр ялсан.

Б.Болортуяа хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтэй  барилдаж, 12:9 харьцаагаар ялж, ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …