ДАШТ: Ё.Басхүү, Ан Баул аваргыг нэмэлт цагт торгуулиар хожлоо

Токиод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинг ийн барилдаанууд болж байна. Эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд манай улсаас Ё.Басхүү ганцаараа зодоглож байгаа. Тэрбээр хэсгийн эхний барилдаанаа Өмнөд Солонгосын Ан Баул аваргатай хийж хүчтэй өрсөлдөөн гаргаж нэмэлт цагт торгуулиар  хожлоо. Ингэснээр Ё.Басхүү хоёрдугаар тойрог буюу шөвгийн 32-т шалгарч байна.

Харин эмэгтэйчүүдийн 52кг-ийн жинд Л.Сосорбарам хэсгийн эхний барилдаанаа Словен улсын тамирчин Станжертай хийж вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө буулгаж авлаа. Л.Сосорбарам хоёрдугаар тойрогт шалгарч шөвгийн 32-т Италийн тамирчин И. Отети-тай хүч үзэх хуваарьтай байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …