МУГТ М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2019 оны ДАШТ Япон улсын Токио хотноо өчигдөр /2019.08.25/ эхэлсэн. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг жингийн барилдаанууд болж өндөрлөсөн.

Эмэгтэй 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг, болон Г.Наранцэцэг нар хүчээ сорьсон юм.  МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх М.Клементтэй барилдаж, ялалт байгуулж, ДАШТ-ийн хүрэл медаль хүртсэн. Харин  Г. Наранцэцэгийн хувьд эхний тойрогт Словений Маруса Станжертэй таарч, нэмэлт цагт цэвэр ялсан ч дараагийн тойрогт энэ жингийн шилдэг бөхчүүдийн нэг Косовогийн Дистриа Красникт цэвэр ялагдсанаар Г.Наранцэцэг тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин хүчээ сорьж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …