Монголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө

Токио 2020 зуны олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын спортын хувцасны загварт Michel&Amazonka брэнд түрүүлжээ. Тамирчдын спортын нийт 13 төрлийн хувцас байгаа бөгөөд тэдний 8-ыг нь Michel&Amazonka, 5-ыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэхээр болжээ.
Харин тамирчдын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд өмсөх хувцасны дүн хараахан гараагүй байна. Michel&Amazonka нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын хувцас загварын брэнд компани юм.

Эгч дүү дизайнер болох Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka) нар “Michel&Amazonka” брэндийг 2013 онд үүсгэн байгуулсан. Тус брэнд уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг “Haute couture” болон “Prиt-a-Porter” төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдгээрээ онцлогтой.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …