Э.Оюунболд: Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр допингийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан.

Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэд хоногийн өмнө Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Хоёр  бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл бий.  Одоогоор ямар хоёр бөх хэрэглэсэн тодорхой бус байна.Баяр наадам зохион байгуулах хорооноос бөхчүүд рүү утсаар холбогдож допингийн шинжилгээний хариуг өгсөн. Допингийн шинжилгээний хариугаа бөхчүүд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан “Допинг илрээгүй” гэх мэдэгдлийг хийсэн.

Харин олон нийтийн зүгээс түрүү бөхийн мэдэгдлийг чих тавин хүлээж байсан. Тэгвэл Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү  бөх, Улсын аварга Э.Оюунболд сэргээштэй холбоотой асуудлаар  энэ сарын 17-ны  /2019.08.17/ өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Наадмын өмнө ч намайг нэг биш удаа дайрч, давшилах тохиолдол байсан. Чамайг түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допингийн бодис илрүүлнэ. Тэр хүн 300 сая төгрөг бэлдчихсэн байгаа.  Э.Оюунболд түрүүлэх нь тодорхой болчихлоо гэж намайг гутаан доромжиллоо. Энэ үйлдлүүд эцэс цэгтээ хүрлээ, намайг хилс хэрэгт гүтгэж байна. Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна. Энэ бүхнийг би хууль, хяналтын байгууллагаар шалгуулмаар байна” гэсэн юм.


Санал болгох мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын …