Б.Бат-Эрдэнэ: Допингийн асуудал яригдсанаас хойш шавьтайгаа холбоо бариагүй

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү  бөх, Улсын аварга Э.Оюунболд сэргээштэй холбоотой асуудлаар энэ сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. ДНК-ийн шинжилгээ өгч, хуулийн байгууллагад хандана” хэмээн мэдэгдсэн.  Үүнтэй холбогдуулан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.

-Э.Оюунболд аварга лайв хийж, миний шээс солигдсон байна гэсэн мэдэгдэл хийсэн. Уг лайвыг хийхдээ тантай зөвлөлдсөн үү?

-Үгүй ээ. Би бүтэн сайны өглөө хөдөөнөөс ирсэн. Энэ допингийн асуудал яригдсанаас хойш холбоо бариагүй.

-Э.Оюунболд  аварга лайваараа хоёр бөхийн холбооны маргаан дээд цэгтээ хүрч түрүү бөхөөрөө оролдож эхэлсэн гэх байр суурийг илэрхийлж байсан?

-Бөхийн холбооны энэ асуудал 2002 оноос хойш л үүссэн. 17 жил болж. 2017 онд  хуралдаанаар намайг Тэргүүнээрээ сонгож, ажлаа хүлээж авсан. Тухайн үед маргалдагч талууд санал нийлэхгүй байгаагаа хэлэхэд миний зүгээс “Бөхийн  үйл хэргийн төлөө эв нэгдлээ хичээх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.  Маргалдаж байгаа нөгөө талынхаа бүх  саналыг хүлээн авч байгаа. Ирэх ес аравдугаар сард “Их эе” хурлаа хийх байх.

-Шээс сольсон байна гэх мэдэгдлийг Э.Оюунболд аварга хэлж байгаа. Энэ боломжтой юу?

-Миний хувьд 2007 оноос барилдаагүй. Өмнө бол сэргээшийн шинжилгээ өгдөг л байсан. Одоо бол сэргээшийн шинжилгээ авдаг өрөөгөөр очих нь битгий хэл наадмаар тавын даваа эхэлснээс хойш цэнгэлдэх ордог.  Баяр наадмын үеэр нэг ч утсаа авдаггүй. Тэгэхээр одоо шинжилгээг хэрхэн яаж авдгийг мэдэхгүй.

-Э.Оюунболд аварга энэ асуудал гарснаас хойш үнэхээр тантай холбогдоогүй юмуу ?

-Утас нь холбогдохгүй, мессенжер энэ тэрээр бас ярихгүй байна.

-Та шавийгаа допинг хэрэглэсэн гэж бодож байна уу?

-Би итгэхгүй байна.


Санал болгох мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын …