Дуучин Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар фитнессийн тэмцээнээс медаль хүртлээ

Мэргэжлийн эрх олгох Олон Улсын бодибилдинг фитнесийн тэмцээнээс “Sweetymotion”хамтлагийн дуучин Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар алт, мөнгөн медаль тус тус хүртжээ.

Тэд энэ талаарх сэтгэгдлээ өөрсдийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Ц.Сарнай ”Хэдэн сарын турш намайгаа бат дэмжиж байсан хайрт хань, ээж аав, гэрийнхэн болон хөөрхөн гурван зулзагадаа баярлалаа” гэсэн бол Г.Сүндэрмаа “Анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. IFBB Professional League Pro Qualifier Олон улсын тэмцээнийг Монголд амжилттай зохион байгуулсан Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны хамт олондоо баярлалаа. Намайг анх энэ тэмцээнд орохыг санал болгож зоригжуулж өөрийгөө сорих боломжийг нээж өгсөн Угалзцэцэг багшдаа маш их баярлалаа” хэмээжээ.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …