Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

ОБЕГ-ын  харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин Х.Болортуяа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ийн жинд алтан медаль хүртэж, “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа.

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн “Биеийн тамир, спорт хорооны заал”-д зохион байгуулагдсан юм.

Тэмцээнд 26 байгууллагын 241 тамирчин оролцож, 20 жин төрөл тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …