Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртжээ

БНХАУ-ын Хөх хотноо зохион байгуулсан “Хөх хот-2019” тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр өчигдөр  барилдаж, мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр олимпоос алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээ  “Хөх хот- 2018” гран пригаас алтан медаль хүртэж байсан бол, энэ жил “Хөх хот-2019” гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас нийт 24 бөх барилдаж, Олимпын аварга Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдан мөнгө медаль авсан бол Ё.Басхүү, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртсэн байна.

Хөх хотын гран прид Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Азийн аварга Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, Н.Дагвасүрэн, Азийн АШТ-ий мөнгөн медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр нар барилдаж ялагдан, тэмцээнээ дуусгаснаар  монгол жүдочид багийн дүнгээр XI байрт шалгарчээ.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …