Спорт

March, 2019

  • 25 March

    Хакүхо М.Даваажаргал 42 дахь түрүүгээ хүртлээ

    Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотын сүмогийн ордонд өчигдөр /2019.03.24/ өндөрлөлөө. Хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Анандаар 15 дахь даваагаа авснаар энэ оны анхны түрүүгээ хүртлээ. Хакүхогийн хувьд нийт 42 дахь түрүүгээ хүртэж байна. Түүний хувьд хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөгөөд хоёр тэмцээний дараа дахин түрүүллээ. Хакүхо хаврын …

  • 23 March

    “Токио 2020” Зуны олимпын наадамд зориулсан галт бамбар

    “Токио 2020” Зуны олимпын наадамд зориулсан галт бамбарын анхны зураг цацагдлаа.  Уг хөнгөн цагаанаар хийсэн бамбар 1.2 кг жинтэй. Сакура цэцгээс сэдэвлэсэн ягаан алтлаг өнгийн галт бамбарын дизайныг Японы уран бүтээлч Токужин Ёшиока гаргасан байна. Галт бамбарыг цунамигийн улмаас бий болсон хөнгөн цагааны хог хаягдлаар бүтээсэн ба үүгээрээ дэлхийн энх тайван байдлыг илэрхийлэхийг зорьжээ. “Токио 2020” олимпын наадмын галт бамбарын …

  • 23 March

    Хакүхо, Ичиножёо хоёр эзэн хааны цомын төлөө өрсөлдөнө

    Мэргэжлийн сүмогийн 13 дахь өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит даваагаа авч, ганцаараа өвдөг шороодолгүйгээр тэмцээнийг хошуучилж байна. Түүний араас 12 даваа, нэг унаатайгаа Ичиножёо А.Ичинноров нэхэж явна. Тэмцээнийг хошуучлагчдын гуравдугаар эгнээнд их аварга Какүрюү М.Ананд, озэки Такаясү, маэгашира Котошогикү нар 10 даваа гурван унаатай яваа аж. Ийнхүү үлдсэн хоёр өдрийн барилдаанд ямар амжилт үзүүлэхээс шалтгаалан их аварга Хакүхо …

  • 22 March

    Э. Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо

    Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э. Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо. Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахсан бол …

  • 22 March

    Азийн тивийн аварга шалгаруулах эхэллээ

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ази тивийн чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Ази тивийн олон орноос манай сайхан оронд зочилж байгаа олон зочид тамирчид, шүүгчид та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилохыг …

  • 20 March

    Гүрж улсад болох жүдо бөхийн тэмцээнд 17 тамирчин оролцоно

    Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 29-31 ны хооронд жүдо бөхийн Гран при тэмцээн болно. Энэ тэмцээнд нийт 55 орны 452 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Харин манай улсаас 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тодруулбал, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг 48 кг Б.Ойдовчимэд 52 кг Б.Хорлоодой 57 кг Б.Алтанцэцэг 63 кг Ц.Сүнжидмаа -78 кг Б.Эрдэнэт-Од Эрэгтэй 60 кг МУГТ Д.Амартүвшин …

  • 20 March

    Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш  “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200-аад тамирчин оролцох юм байна. Манай улсаас бөхийн гурван төрөлд (сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт …

  • 19 March

    “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” тэмцээн боллоо

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханы санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн X, XI, XXVIII хорооны залуусын дунд “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” уриан дор түүхийн сэдэвт тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгууллаа. Уг тэмцээнээр дамжуулан улс орны хөгжлийн тулгуур багана болсон 18-35 насны залуучуудад эх түүхээ таниулах, өв соёлоо дээдлэх, түүгээр бахархах сэтгэлийг төрүүлэх, мөн залуучуудад оюуны хөрөнгө оруулалт болж буй чухал ач холбогдолтой хэмээн нийслэлийн …

  • 19 March

    Тусгай олимпиос монголчууд ес дэх медалиа авлаа

    Арабын нэгдсэн Эмират улсын Абу даби хотод Тусгай олимпийн зуны XV наадам болж байна. 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна. Өчигдөр болсон жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Э.Билгүүн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр багийнхаа ес дэх медалыг авчирлаа. Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Э.Билгүүн одоо …

  • 19 March

    “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтод 410 гаруй тамирчид оролцов

    Налайх дүүргийн Спортын нэгдсэн холбооноос “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийтдээ 410 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтын …

  • 19 March

    Тусгай олимпын наадмаас анх удаа усан сэлэлтээр Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ

    АНЭУ-ын Абу Даби хотноо тусгай олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2019.03.18/ усан сэлэлтийн 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Элбэрэлт алтан медалийг хүртлээ. Б.Элбэрэлт ийнхүү Монгол Улсаас Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа бөгөөд 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж аваргын алтан …

  • 18 March

    Х.Балжинням бөөрөнцөг шидэлтээр хүрэл медаль хүртлээ

    АНЭУ-ын Абу даби хотноо болж буй Тусгай олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчид амжилттай  оролцож байгаа. Олимпийн наадамд  бөөрөнцөг шидэлтийн төрлөөр  оролцсон Х.Балжинням  хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм. Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож байгаа долоон тамирчин байгаа аж. Тэдний нэг нь 23 настай, Х.Балжинням. …

  • 18 March

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд “Дэлхийн цом”-д зургадугаар байрт шалгарчээ

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүэд /2019.03.16-17/ ОХУ-ын Якутад амжилттай зохион байгуулагдсан. 2019 оны “Дэлхийн цом”-ын “А” хэсэгт ОХУ, Япон, Турк, Куба, “В” хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын багууд багтсан. Эдгээр багууд 2018 онд Унгарт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д эхний найман байрт орсон амжилтаараа өрсөлдсөн юм. Тэмцээний дүн өчигдөр гарч ОХУ-ын баг түрүүлж, Иран, АНУ-ын баг мөнгө, …

  • 16 March

    Жүдогийн дасгалжуулагч Ш.Чинсанаа ОУОХ-ны тэтгэлэгт хамрагдана

    Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо бөхийн дасгалжуулагч Ш.Чинсанаа хамрагдах боллоо. Унгар улсын Будапешт хотын Биеийн тамир, боловсролын их сургууль дээр зохион байгуулагдах энэхүү “Олон улсын дасгалжуулагчийн сургалт” нь гуравдугаар сарын 18-наас зургадугаар сарын 07-ны өдрүүдэд болно. Өмнө нь манай улсаас туялзуур сэлэмний дасгалжуулагч Д.Ганбаатар, хөлбөмбөгийн дасгалжуулагч З.Баттулга нар эл хөтөлбөрт амжилттай хамрагдаж байсан …

  • 15 March

    “Grand Slam-Ekaterinburg-2019”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнөөдөр ОХУ-ын Екатринбург хотод эхэлнэ. Уг тэмцээнд 47 орны 358 жүдоч /эрэгтэй 206, эмэгтэй 152/ оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Монголын 20 жүдоч багтжээ. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Чансаа өндөр Екатринбургийн “Их дуулга” ням гаригт өндөрлөнө. МОНГОЛЫН …