“ТОКИО-2020” олимпын үеэр “MONGOLIA HOUSE” ажиллана

Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд, бүрэн эрх элчин сайд, ноён Такаока Масатотай өчигдөр /2019.05.03/ уулзлаа.

Уулзалтаар хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Токио-2020” Олимпийн наадмын үеэр Токио хотноо Монгол улсын соёл, ёс заншил, спорт, олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах “Mongolia House” байгуулан ажиллахыг төлөвлөж буйг дурдаад, хамтран ажиллахыг хүслээ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …