Д.Сумъяа шагналт долдугаар байрт шалгарчээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөхчүүд олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорсон.

Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 тамирчин хүч үзэж байгаа.

Тэмцээний эхний өдөр долоон бөх барилдсанаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Д.Сумъяа шагналт долдугаар байр эзэлсэн.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаас бөх барилдаагүй бол 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар барилдаж эхний барилдаанаа ялагдан тэмцээнээ дуусгажээ.

Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр 14 орон ямар нэгэн медаль хүрснээс Бразил хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Испани, Франц, Молдав улс нэг аваргатай II-V байрт бичигдлээ. Япон, Азарбайжан, Гүрж, Монгол, Португал, ОХУ мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаараа удаалж байна.


Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …