О.Ууганбаатар, Ц.Цогтбаатар хоёр Азийн аварга боллоо

Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцэээн хоёрдахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Эхний 2 өдрийн байдлаар манай улсын шигшээ баг 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай, нийт 7 медальтай тэмцээнийг тэргүүлж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг жингийн барилдаанууд явагдаж дөрвөн бөх медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам мөнгө, 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Ариунболд хүрэл, 66 кг-д Ё.Басхүү хүрэл медаль авсан юм.

Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг, эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг жингийн барилдаанууд явагдаж, манай гурван бөх алтан медалийн төлөө барилдаж, 2 нь Азийн аварга боллоо. Эмэгтэйчүүдийн 63 кг жинд барилдсан Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Бахрейны Солтани Рим, хэсгийн аваргын төлөө Казахстаны Бердибекова Иолантаг давсан. Хагас шигшээд БНХАУ-ын жүдоч Тан Жинийг давсан ч аваргын төлөө БНХАУ-ын Ян Жунхиад ялагдаж, мөнгөн медаль хүртсэн.
Эрэгтэйчүүдийн 73 кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан Ц.Цогтбаатар дэлхийн аваргыг ялж, алтан медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 81кг жинд О.Ууганбаатар Узбекстаны Ш.Болтабоевыг ялж  Азийн аварга боллоо.


Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …