АНЭУ-ын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр -100 кг-ын жинд Л.Отгонбаатар алтан медаль хүртлээ.
ОУХМ Л.Отгонбаатар аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг ялснаар Ази тивийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнээс манай баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам мөнгө, 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Ариунболд хүрэл, 66 кг-д Ё.Басхүү хүрэл медаль авсан. Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Ц.Цогтбаатар алтан медаль, 81кг жинд О.Ууганбаатар алтан медаль авсан билээ.