Э. Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э. Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо.

Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахсан бол дараа нь 247кг, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчилжээ. Харин дэлхийн дээд амжилтыг Э.Содномпилжээ тамирчин 243 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байсан бөгөөд өөрийнхөө амжилтыг ийнхүү эвдсэн байна.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …