85 настай Ц.Раднаа дэлхийн хошой аварга болов

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьж Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртсэн юм.

Тэгвэл өчигдөр /2019.03.29/ болсон 60 метрийн саадтай уралдаанд Итали, АНУ-ын тамирчдыг ардаа орхин  дахин алтан медалын тоогоо нэгээр нэмлээ. Тэрбээр энэ жилийн мастеруудын ДАШТ-д хоёр алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болж байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …