Хакүхо М.Даваажаргал 42 дахь түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотын сүмогийн ордонд өчигдөр /2019.03.24/ өндөрлөлөө. Хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Анандаар 15 дахь даваагаа авснаар энэ оны анхны түрүүгээ хүртлээ.

Хакүхогийн хувьд нийт 42 дахь түрүүгээ хүртэж байна. Түүний хувьд хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөгөөд хоёр тэмцээний дараа дахин түрүүллээ.

Хакүхо хаврын тэмцээнд ганцаараа 100 хувийн амжилт үзүүлсэн бол түүний араас маэгаширагийн 4-с барилдсан Ичиножёо А.Ичинноров 14 даваа, нэг унаатай удаалав.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …