Малайзын нийслэл Куала Лампур хотод шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга манай баг өчигдөр талбайн эздийг 12:6-аар хожсоноор финалд шалгарав. Тэд өнөөдөр Филиппиний багтай алтан медалийн төлөө тоглох юм.
ДҮН: /Азийн цом, Малайз 03.01-09/
“А” хэсэг:
- Филиппин – 9 оноо /3 хожил/
- Монгол – 6 оноо /2 хожил, 1 хожигдол/
- Малайз – 3 оноо /1 хожил, 2 хожигдол/
- Сингапур – 0 оноо /3 хожигдол/
“В” хэсэг
- Индонез – 9 оноо /3 хожил/
- Макао – 6 оноо /2 хожил/
- Оман – 3 оноо /1 хожил
Хасагдах шат: Сингапур – Индонез/7:4/, Малайз – Макао /8:1/
Хагас шигшээ: Филиппин – Сингапур /6:1/, Монгол – Малайз 12:6
Хүрэл медалын төлөө: Сингапур – Малайз
Алтан медалын төлөө: Монгол – Филиппин