Казах курес бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Казах курес бөхийн Монгол Улсын Аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнийг гуравдугаар сарын есний өдөр Спортын төв ордны “А” танхимд зохион байгуулахаар болжээ.

Уг тэмцээнд оролцогчид -55 кг, -60 кг, -66кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг жинд өрсөлдөх бөгөөд жин тус бүрд түрүүлсэн тамирчид хагас сая төгрөг, үнэмлэхүй жингийн аварга нэг сая төгрөг гардах юм.

Уг тэмцээнд самбо, жүдо барилдааны шилдэг тамирчид оролцохоор бэлтгэж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …