М. Даваажаргал аваргын төрсөн өдрийн бялууг “Токио 2020”-р чимжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр 34 нас хүрсэн билээ. Тэрбээр өнгөрөгч 2018 оны есдүгээр сард 41 дэх түрүүгээ хүртсэн.

Осака хотод болж буй хаврын тэмцээний хоёр дахь өдөр аваргын төрсөн өдөр тохиож, түүнд зориулсан баярын бялууг өвөрмөцөөр чимжээ.

Тэрбээр “Токио 2020” олимпийн наадмын нээлтийн ёслолд сүмогийн аваргын ёслолыг хийх үүрэгтэй. Тиймээс өдөр бүр бэлтгэлээ эрчимжүүлж амжилттай барилдахаа амласан юм. Тэгвэл түүний баярын бялууг “1964” ба “2020” олимпийн наадмыг билэгдэн чимсэн байна.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …