Монголын хоккейчид хошой аварга боллоо

Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээн өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртлээ.

Манай баг хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 9:5-аар, хоёр дахь тоглолтоо Сингапуртай хийж 13:3-аар хожсон бол гурав дахь тоглолтоо Филиппин улсын багтай хийж хожигдсон. Ийнхүү хагас шигшээд дахин талбайн эзэн баг Малайзтай учраа таарч 12:6 харьцаагаар хожиж финалд шалгарсан. Харин энэ сарын 9-ны өдөр тэд аваргын алтан медалийн төлөө Филиппиний багтай өрсөлдөж 6:3 харьцаатай хожсоноор энэ тэмцээний хошой аварга болж чадсан юм.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …