“Jeju International Ultramarathon 2019”-д С.Батцэнгэл түрүүллээ

БНСУ-ын Чэжү хотод  өчигдөр “Jeju International Ultramarathon 2019” хэт холын зайн марафон гүйлт боллоо.

18 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээн 50 км, 100 км, 200 км, уулын жимийн 80 км зайн төрлүүдээр явагдлаа.

“Цаг агаар хүйтэн, бороотой байсан ч Монголын баг тамирчдаас 100 км зайд уралдсан ОУХМ С.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 017 ангийн ахлагч) 8:07.27 цагийн амжилтаар түрүүллээ. Тус тэмцээний энэ зайд 2014, 2015, 2018 онуудад Б.Доржпалам, Д.Бадамхатан, З.Нина нар түрүүлж байсан амжилтыг манай тамирчин давтлаа” гэж Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны Гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр Чэжүгээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …