Анх удаа монгол тамирчин олон улсын тэмцээнд уран гулгалтаар оролцлоо

ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 02-12-нд болж буй дэлхийн оюутны өвлийн спортын наадмын уран гулгалтын ганцаарчилсан, эмэгтэй төрөлд Г.Марал-Эрдэнэ оролцож, энэ төрлөөр олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын анхны тамирчин боллоо.

Ганцаарчилсан, эмэгтэй төрөлд нийт 38 тамирчин өчигдөр өрсөлдсөн бөгөөд Г.Марал-Эрдэнэ 24.75 оноо авч, 30 дугаар байрт орсноор энэ удаагийн тэмцээнээ өндөрлөсөн байна. Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид үлдэж, Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байрт шалгарчээ. Тэрээр ярихдаа, “Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гадаггүй” гэжээ.

Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралдцаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар суралцахаа ярьж байв. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчид ажилладаг нь томоохон боломжийг олгожээ.

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …